Археологи, түүх, соёлын ЭШ-ий сэтгүүлд өгүүллээ хэвлүүлээрэй.

18

ЭРХЭМ СУДЛААЧИД АА!

Улаанбаатарын Их сургуулийн “Journal of Archaeology, History and Culture” (Археологи, түүх, соёлын сэтгүүл) сэтгүүл (олон улсын сэтгүүлийн ISSN: 2310-256Х дугаартай) 2018 оны шинэ дугаартаа өгүүлэл авч эхэллээ. Өгүүллийг 2018 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл цахим хэлбэрээр хүлээн авна.

Эрдэм шинжилгээний шаардлага

  1. Монголын болон бүс нутгийн эрт, дундад, шинэ үеийн түүх, угсаатан судлал, археологи, антропологи, сурвалж судлал, түүх бичлэг, намтар судлал, соёл хийгээд бусад салбар болон хавсрага ухааны тодорхой асуудлыг хөндсөн судалгааны үр дүнг тусгасан байх,
  2. Судалгаандаа онол, практикийн шинэ, шинэлэг санал, дүгнэлт дэвшүүлсэн байх,
  3. Түүхийн шинжлэх ухааны онол-аргазүйн төвшин, шаардлагыг хангасан байх,
  4. Судлаач, эрдэмтдээс нийтлүүлэх эрдэм шинжилгээний бүтээл, өгүүлэл нь урьд өмнө нийтлэгдээгүй байх,
  5. Редакцийн зөвлөлд сонгогдоогүй өгүүллийг цаасаар болон файлаар буцааж өгнө.
  6. Өгүүлэл ирүүлэхдээ тус өгүүллийг хэлэлцсэн тухай харьяалах нэгжийн тодорхойлолтыг хамт ирүүлнэ.
  7. Сэтгүүлд нийтлүүлэх өгүүлэл нь А4 хэмжээтэй нэг хэвлэлийн хуудаснаас доошгүй байх,
  8. Өгүүлэл нь түлхүүр үг, товчлолтой байна.

Техник шаардлага

  1. Өгүүллийг монгол, орос, англи хэлний аль нэгээр бичсэн байх,
  2. Монгол хэл дээрх өгүүлэл нь англи, орос товчлолтой байх,
  3. Орос, Англи хэл дээрх өгүүлэл нь монгол товчлолтой байх,
  4. Үсгийн фонт: Зөвхөн Times New Roman (монгол драйверийн)
  5. Үсгийн хэмжээ: өгүүллийнх 11, эшлэл, зүүлтийнх 9
  6. Мөр хоорондын зай: Single
  7. Догол мөр: 3-4 нэгж
  8. Эшлэл зүүлт: зөвхөн Footnote-оор, тухайн өгүүлэлд 1-ээс хойш нийтэд нь дугаарлана. Жишээлбэл: “Монгол Улсын түүх” УБ., 2003. Тал 333. Тэргүүн боть. эсвэл Сүхбаатар.Г “Монгол Нирун улс” (330 орчим-555 он). УБ., 1992. Тал 59. мөн Бичурин.Н.Я “Собрание сведений о народах, обитавших в Средней Азии в древние времена” М., 1950. Стр 221. Том I. гэх мэт.
  9. Өгүүллийн түлхүүр үг 5-аас доошгүй байх,
  10. Өгүүллийн товчлол: 50 үгнээс доошгүй байна. Ирүүлсэн өгүүллийг редакцын зөвлөл уншиж сонголт хийх тул та дээрх шаардлагыг баримтлан, хариуцлагатай хандана уу. Сэтгүүлийн дугаарыг Д.Баярсайхан (Ph.D), дэд профессор хариуцан ажиллана. Мэйл хаяг: bayarsaikhand@usu.edu.mn

Жич: Та өөрийн утас, ажлын хаяг, мэйл хаяг зэрэг дэлгэрэнгүй мэдээллийн хамт илгээнэ үү!

Улаанбаатарын Их сургууль