Архитектурын багш ажилд авна.

98

Гүйцэтгэх үндсэн үүрэг

  • Сургалтын хөтөлбөр болон хичээлийн төлөвлөгөө боловсруулах
  • Батлагдсан хөтөлбөрийн дагуу оюутнуудад хичээл заах
  • Оюутнуудын дадлага, давтлага, төсөл, судалгааны ажил удирдах
  • Ажлын байранд тавигдах шаардлага
  • Тухайн мэргэжлийн чиглэлээр магистр болон түүнээс дээш зэрэгтэй байх. Эрдэм шинжилгээ болон багшийн ажлын туршлагатай бөгөөд гадаад оронд эрдэм шинжилгээ, докторын дараах сургалт эрхэлж, багшаар ажиллаж байсан бол энэ нь тухайн хүнд давуу тал болно.
  • Компьютерийн хэрэглээний программуудыг бүрэн эзэмшсэн, интернетийн орчинд ажиллах чадвартай
  • Гадаад хэлний зохих мэдлэгтэй
  • Харилцааны өндөр соёлтой, бүтээлч сэтгэлгээтэй, ачаалал даах чадвартай
  • Багшийн ёс зүйг эрхэмлэдэг байх
  • Багаар ажиллах чадвартай, харилцааны соёлтой байх
  • Шинийг санаачлах, боловсруулах, нэвтрүүлэх чадвартай байх

БҮРТГҮҮЛЭХ ХУГАЦАА, СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ

Хүсэлтийг 2017 оны 12 дугаар сарын 10 -ний өдрийг дуустал хугацаанд хүлээн авна. Тус сургуулийн info@usu.edu.mn .цахим хаягууд руу дараах бичиг баримтын хуулбарыг илгээнэ. Үүнд:

  • Төрийн албан хаагчийн биеийн байцаалтыг (анкетыг) зааврын дагуу бүрэн бөглөсөн байна.
  • Доктор, магистр, бакалаврын зэргийн диплом, тэдгээрийн хавсралт
  • Иргэний үнэмлэх
  • Цээж зураг (сүүлийн 6 сард авахуулсан, 3×4 хэмжээтэй)
  • Өөрийн ур чадвар, судалгаа шинжилгээний ажлынхаа тухай тодорхой илтгэсэн CV (Curriculum Vitae)
  • Өөрийгөө илэрхийлэх бусад нэмэлт материалууд байж болно.
  • Хүсэлт гаргасан буюу шаардлагатай бичиг баримтыг илгээсэн хүмүүсийн материалтай танилцаж шаардлага хангасан хүнтэй ярилцлаганы цагийг утсаар товлоно.

Сонгон шалгаруулалтад тэнцсэн хүмүүс дээрх бичиг баримтуудыг эх хувиар нь авчирна.

Холбоо барих утас:11-453567
Маркетинг, Хүний нөөцийн алба