Асуулт хариулт

138

Төлбөрөө хэрхэн төлөх вэ?

Оюутан та сургалтын төлбөрөө УЛААНБААТАР ХОТЫН банкны 260 903 3277 тоот дансруу шилжүүлэн төлбөрөө төлөх боломжтой.

Гүйлгээний утга хэсэгт: Овог нэр, Анги, курс, регистрийн дугаараа бичнэ.

Төлбөрийн мэдээлэл үзэх:

Сургалтын албаны утасны дугаарыг хэрхэн мэдэх вэ?

Сургалтын алба:  11456360,     11458336

ЭЕШ - ийн босго оноо хэд вэ?

2018-2019 оны хичээлийн жилийн  босго оноо 480

Гадаад оюутнууд суралцах S виз хэрхэн авах вэ?

S ангиллаар оршин суух гадаадын иргэн тухайн визийн зөвшөөрлийн дагуу Монгол Улсад нэвтэрнэ. Монгол Улсад ирсэн өдрөөс хойш ажлын 7 хоногийн дотор бүртгүүлж, календарийн 21 хоногийн дотор оршин суух зөвшөөрлийн үнэмлэх авна.

Монгол Улсад мэргэжил дээшлүүлэх зорилгоор ирсэн гадаадын иргэн тус улсад оршин суух зөвшөөрөл авснаас хойш 6 сарын дараа гэр бүлийн гишүүндээ GB-4 ангиллын хувийн хэргээр оршин суух зөвшөөрөл авах хүсэлт гаргах эрхтэй.   Дэлгэрэнгүй …

Элсэн суралцахад ямар тэтгэлэг хөтөлбөрт хамрагдах боломжтой вэ?

  • Захирлын нэрэмжит тэтгэлэг
  • Зургаан улирал “А” үнэлгээтэй суралцвал 1 жилийн сургалтын төлбөрийн 100% тэтгэлэг олгоно.
  • Сүүлийн 3 жилд урлаг, спортын төрлөөр олон улс, улсын хэмжээний уралдаан тэмцээний амжилтыг харгалзан, бакалаврын элсэлтийн журмын 3.6-р заалтыг хангасан хөтөлбөрөөр шууд элсүүлэхээс гадна эхний жилийн сургалтын төлбөрт дараах хөнгөлөлтийг олгоно.

Үүнд:

  • Дэлхийн, тивийн тэмцээнээс медальт байр эзэлсэн элсэгч 100%
  • Олон улсын тэмцээнээс медальт байр эзэлсэн элсэгч 80%
  • Улсын аваргын тэмцээнээс медальт байр эзэлсэн элсэгч 50%
  • Бүсийн тэмцээнээс медальт байр эзэлсэн элсэгч 30%
  • Хот, аймгийн тэмцээнээс медальт байр эзэлсэн элсэгч 10%

Элсэлтийн ерөнхий шалгалтын онооноос хамааруулж эхний хичээлийн жилд дараах сургалтын төлбөрийн хөнгөлөлт олгоно. Үүнд:

ЕШ оноо                         Хөнгөлөлт

781-800                                 -100%
751-780                                 -80%
700-750                                 -50%
650-699                                 -30%
600-649                                 -20%

Дотуур байранд хэрхэн хамрагдах вэ?

Зээлээр суралцах боломжтой юу?

Боломжтой. Дэлгэрэнгүй үзэх

Эрүүл мэндийн даатгалд хэрхэн хамрагдах вэ?

Хувиараа хөдөлмөр эрхлэгч, малчин, их, дээд сургууль, коллеж, Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн суралцагчид жилийн шимтгэл 24,000 төгрөг төлнө.

Холбогдох мэргэжилтэн: 11453567