Байгууллагын магадлан итгэмжлэлийн үндэсний зөвлөлийн шинжээчдийн баг гурван өдрийн турш Улаанбаатарын Их сургуульд ажиллалаа

13

Төрийн өмчит Улаанбаатарын Их сургууль 1992 онд байгуулагдаж,  2001, 2007 онуудад хоёр удаа магадлан итгэмжлэгдэж байсан бөгөөд 2018 онд гурав дахь удаагийн магадлан   итгэмжлэлийн үйл ажиллагаа явагдаж байна. Энэхүү ажлын хүрээнд БМИҮЗ-ийн шинжээчдийн баг 2018 оны 4-р сарын 23-наас 25-ны хооронд гурван өдрийн турш ажиллалаа.  Шинжээчдийн багийн бүрэлдэхүүнд  Шихихутуг Их сургуулийн Судалгааны төвийн захирал, доктор Н.Жалбажав, СЭЗИС-ийн Хэрэглээний математик,  статистикийн тэнхимийн эрхлэгч, доктор, профессор Ч. Наранчимэг, Мандах Их сургуулийн оюутан Б. Маргад-Эрдэнэ нар ажиллаж, УБИС-ийн өөрийн үнэлгээний тайлангийн үндсэн дээр  сургуулийн бодит байдалтай дэлгэрэнгүй танилцав. УБИС-ийн Эрдмийн зөвлөлийн өрөөнд тус сургуулийн захирал шинжлэх ухааны  доктор, профессор  С. Байгалсайхан сургуулийн танилцуулга илтгэл хэлэлцүүлж, сургуулийн удирдлага , Сургалтын алба, тэнхимүүд хийсэн ажлаа тайлагнаж, хэлэлцүүлэг өрнүүлж, санал бодлоо солилцлоо. Төлөвлөгдсөн графикийн дагуу шинжээчдийн баг Номын фонд,уншлагын танхим, Цахим номын сан, интернет,  Япон хэлний тэнхим, Уран бичлэгийн танхим, Номын сангийн уншлагын танхим, Оюутны амралтын өрөө, лавлагаа мэдээллийн танхим, Сигма коки лаборатори, Химийн лаборатори, Химийн музей, Биологийн лабораториуд, Оюутны цайны газар, Математикийн лаборатори, Археологийн музей, Спорт заал, Хурлын А заал, Физикийн лаборатори,  Электроник лаборатори, Компьютерын сүлжээ лаборатори, Хятад хэлний лингафоны танхим, Магистр докторын эрдэм шинжилгээний төв, Англи хэлний лингафоны танхим, Саранбан төв, Эрдмийн зөвлөлийн   үйл ажиллагаатай танилцаж, тус сургуульд суралцаж байгаа оюутан магистрант, докторантууд, мөн  багш ажилчид, төгсөгч, ажил олгогч нартай уулзаж,  нэмэлт тодруулга авав. БМИҮЗ-ийн шинжээчид дүгнэлтээ гарган нэгтгэж, сургуулийн хамт олонд мэдээлэл хийж,  цаашид анхаарах асуудлын талаар дэлгэрэнгүй зөвлөмж өглөө.