Бакалаврын сургалтын алба

64

      Тус сургуулийн сургалтын алба 1992 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд сургалтын албаны эрхлэгчээр Ломбо (Монгол хэл, уран зохиолын багш), Профессор Н.Түгжсүрэн, (Физик-Электроникийн багш), С.Байгалсайхан(Sc.D., проф.), Б.Бямбаа(Ph.D.), Д.Цэвээндорж (Ph.D., дэд проф.), нар сургалтын албаны даргаар ажиллаж байв. 2012 оноос бакалаврын сургалтын албаны эрхлэгчээр Г.Анхбаяр (Ph.D., дэд проф.), сургалтын албаны мэргэжилтэнээр С.Дэлгэр (магистр), технологийн салбар хариуцсан мэргэжилтнээр Ц.Отгонжаргал (магистр), хэл утга зохиолын салбар хариуцсан мэргэжилтнээр Н.Оюунгэрэл (магистр), нийгмийн ухааны салбар хариуцсан мэргэжилтнээр О.Мөнхжаргал (магистр) гэсэн бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.

        Сургалтын алба нь УБИС-ийн сургалтын бодлого, зохицуулалтын дараах чиг үүрэг бүхий ажлуудыг хийж гүйцэтгэдэг.

Үүнд:

  • Сургалтын төлөвлөгөө, хичээлийн хөтөлбөрүүдийг боловсруулах, батлах, өөрчлөлт оруулах асуудлыг Боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын зааварт нийцүүлэх, батлагдсан дүрэм журмыг мөрдүүлэх, хяналт тавих Сургалтын үйл ажиллагааны чанар, зохион байгуулалт, эцсийн үр дүнд хяналт тавих
  • Сургалтын чанар үр өгөөжийг дээшлүүлэхэд чиглэсэн урт болон богино хугацааны үйл ажиллагаа, хөтөлбөр хэрэгжүүлэх
  • УбИС-д оюутан элсүүлэх үйл ажиллагааг холбогдох журамд нийцүүлэн зохион байгуулах
  • УбИС-ийн төгсөлтийн бүх үйл ажиллагааг зохион байгуулах
  • Сургуулийн сургалтын үйл ажиллагаатай холбоотой баримт бичгийг хадгалах, ашиглахад хяналт тавих, мэдээлэлийн сан бүрдүүлэх
  • Улирал бүрээр багш нарын ажлыг тодорхой үзүүлэлтээр шалгаруулан дүгнэж, сургалт явуулахад мөрдөгдөх хичээлийн хуваарь, сургалтын технологийн горимын биелэлт, тэнхим багш нарын ажлын тайлан, багш нарын гүйцэтгэсэн ажил, заасан хичээлийн кредит цагийг тооцох
  • Мэргэжлийн тэнхмүүдийн үйл ажиллагааг хянах, үүрэг даалгавар өгөх