Клуб, дугуйлан

23

“Сэтгүүлч клуб”-ын эрхэм зорилго: Онолыг практиктай холбох, Сургуулийнхаа сэтгүүлзүйн салбарыг өргөжүүлэх, Оюутнуудын идэвхи болон бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэхэд оршино.

“Сэтгүүлч клуб” анх 2007 оны 10 сарын 01 нд Сэтгүүлзүйн тэнхимийн багш нарын санаачлагаар сургуулийнхаа 15 жилийн ойгоор үүсгэн байгуулагдсан. Тус клуб нь “Эрдмээр жигүүрлэсэн 15 жил”, “Хүн худалдаалах гэмт хэрэг”, “Миний Монголын Ирээдүй”, “Харийнхны нөлөөл Монголд”,  зэрэг сэдвүүдээр эссэ бичлэгийн уралдааныг зохион байгуулж, сэтгүүлзүйн багш нар шүүж, шалгарсан бүтээлүүдийг өдөр тутмын сонин болон сургуулийн хэвлэлүүдэд нийтлүүлэн анхны үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн юм.  Тус клуб нь онц үйл явдал, сургуулийн эргэн тойрон дахь мэдээ мэдээллийг нэгтгэсэн  Сайн уу? сонинг эрхлэн гаргадаг. Сэтгүүл зүйн III  ангийн оюутнууд сониноороо дамжуулан нийт оюутан залуус,  багш ажилчиддаа цаг алдалгүй шинэ соргог мэдээ мэдээллийг хүргэдэг нь ирээдүйн ган үзэгт-гавьяат сэтгүүлч болох үүд хаалгыг нь нээж өгдөг юм.




Тус сургуулийн ФЭ-ийн тэнхимийн багш нарын санаачлагаар 2008 оноос “Омега” нэртэйгээр “ABU-Robocon Үндэсний робот”-ын тэмцээнд жил бүр оролцож материаллаг бааз, арвин мэдлэг туршлагыг хуримтлуулсан баг юм. “Омега” баг нь физик-электроникийн мэргэжлээр суралцаж байгаа оюутнуудад нээлттэй байдаг бөгөөд тэднийг үе тэнгийн найз нөхөдтэйгээ хөл зэрэгцүүлэн алхаж оюун ухаан авьяас чадвараа уралдуулахад гүүр болж ирээдүйн инженерүүдийн бэлтгэн сургадаг. Тухайн багийн удирдагч багшаар Улаанбаатарын Их Сургуулийн ФЭ-ийн тэнхимийн багш Л.Бямбажаргал, Ж.Лут тэргүүлж, зөвлөх багшаар Ч. Дэчинпунцаг /Ph.D, профессор/, Л.Дорж /профессор/, А.Энхтүвшин /докторант/ , Б.Зандан, Б.Наранбат, С.Ууганбаатар нарын багш нар ажиллаж байна.

“Омега” багийн Робокон тэмцээний амжилтуудаас дурдвал: ABU-robocon 2008  “Говиндаад хүрцгээе;  тэмцээнд 19 сургуулийн 27 багаас 18-р байр, ABU-robocon 2009  “Ялалтын бөмбөр рүү хамдаа аялцгаая; тэмцээнээс 16-р байр, ABU-robocon 2010  “Пирамид барьж робот хаан болцгооё; тэмцээнээс 14-р байр, ABU-robocon 2011  “Loy krathong”-Нөхөрлөлөөр аз жаргалыг гэрэлтүүлэхүй тэмцээнээс  6 байр, ABU-ROBOCON 2012 “Peng On Dai Gat” тэмцээнээс 5 байр, ABU-ROBOCON 2013 “The Green Planet” тэмцээнд 2 баг оролцуулан 15,16 р байр, Автомат роботын тэмцээн “2014 ХАВАР”ын тэмцээнд  Омега-1,  Омега-2 багуудыг  бэлтгэн  3 автомат робот зохион бүтээж  тэмцээний даалгаврыг амжилттай гүйцэтгэж 3 байр, Шилдэг дизайнтай робот зэрэг шагналуудыг хүртэн амжилтуудаа ахиулсаар иржээ. Мөн  хамгийн сүүлд “Сумо робот 2014”  анхны тэмцээнд Omega, Robomega, SOFMON багуудыг бэлтгэн оролцуулж  “Robomega” баг 3 байранд оролцлоо.



Менежер клуб нь 2011 онд байгуулагдсан бөгөөд оюутан залуусын бүтээлч санаа, өөрийгөө хөгжүүлэх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор эрдэм шинжилгээ, сургалт, мэргэжлийн болон танин мэдэхүйн төрөл бүрийн уралдаан тэмцээн зохион байгуулах, хүмүүнлэгийн үйлст нэгдэх үйл ажиллагаа явуулдаг юм.


Клубын зорилго: Төрийн захиргааны чиглэлээр суралцаж байгаа оюутан залуусын чөлөөт цагийг үр ашигтай өнгөрүүлэх, удирдан зохион байгуулах авьяас чадварыг хөгжүүлж, судалгаа шинжилгээний ажлыг дэмжин туслах замаар мэргэжлийн чиглэлийн зарим дадлага туршлагыг эзэмшүүлж эх оронч сэтгэлгээг бий болгоход оршино. Улаанбаатар хот байгуулагдсаны 373 жилийн ой угтаж БЗД-ийн 5-р хороотой хамтран их цэвэрлэгээний ажил зохион байгуулж ТЗУ-ын мэргэжлийн ангийн 200 гаруй оюутныг хамруулан ажиллаж мөн БЗД-ийн 5-р хорооны асарч туслах хүнгүй 7 ахмад настныг сонгож ТЗУ-ын мэргэжлийн ангийн оюутнууд сар бүр анги ангиараа хүнс, хэрэглээний бараа, ахуйн туслалцаа үзүүлж байгаа нь хүмүүнлэгийн үйлс идэвх санаачлагатай оролцож байгаа явдал юм.  Энэхүү ажил 2 жил үргэлжилж байгаа бөгөөд тэдний ажлыг үнэлж БЗД-ийн 5-р хорооноос “Хүмүүнлэгийн элч” хамт олноор өргөмжилсөн юм.




мэдээлэл оруулах



мэдээлэл оруулах



мэдээлэл оруулах