“Боловсрол шинэчлэл 2018” үзэсгэлэнд Улаанбаатарын Их сургуулийн багш, оюутнууд оролцлоо

78

Ерөнхий боловсролын сургууль төгсөгчдөд мэргэжлээ зөв сонгож, чанартай боловсрол эзэмшихэд нь туслалцаа үзүүлэх зорилготой “Боловсрол шинэчлэл 2018 ”үзэсгэлэн 10 дахь жилдээ Мишээл экспо төвд 04-р сарын 20-23-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа. Боловсролын салбарын хөгжлийн түвшин, өнөөгийн үйл ажиллагааг олон нийтэд таниулах, нийгэмд эрэлт хэрэгцээтэй байгаа боловсролын чиг хандлагыг тодорхойлж, оюутан сурагчдыг мэргэжлээ зөв сонгох, чанартай боловсрол эзэмшихэд нь туслалцаа үзүүлэх, их дээд сургууль, коллежид элсэгчдэд шалгалтаа өгөх, бүртгүүлэх, гэх мэт дэлгэрэнгүй мэдээ мэдээллийг нэг дороос авах боломжтой үзэсгэлэнд гадаадын зургаан орны 10 гаруй сургуулиуд болон дотоодын улсын болон хувийн хэвшлийн нийт 80 гаруй их дээд сургууль, хэлний төвүүд оролцож, дөрвөн өдрийн турш дүүрэн хүнтэй, хөл хөдөлгөөн ихтэй болж өндөрллөө. Төрийн өмчит Улаанбаатарын Их сургуулийн багш оюутнууд болон Палеонтологийн хүрээлэнгийн хамт олон хамтарч ажиллаа.