Төрийн сангийн буцалтгүй тусламж

295

Хэн хамрагдах вэ?

  1. Бүтэн өнчин суралцагч
  2. Хөгжлийн бэрхшээлтэй суралцагч (50% -с дээш хөдөлмөрийн чадвараа алдсан)
  3. Эцэг эх нь хоёулаа хөгжлийн бэрхшээлтэй суралцагч (70%)
  4. Хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан гишүүнтэй өрхийн нэг суралцагч

Ямар бичиг баримт бүрдүүлэх вэ?

  • Өргөдөл;
  • Төрсний гэрчилгээний хуулбар;
  • Эцэг эхийн асран хамгаалагч, харгалзан дэмжигч болон суралцагчийн иргэний үнэмлэхийн хуулбар, хэрэв хөгжлийн бэрхшээлтэй тохиолдолд группын дэвтэрийн хуулбарууд;
  • Бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар;
  • Боловсролын үнэлгээний төвийн батламж;
  • Сургуульд зохих журмын дагуу элссэнийг гэрчлэх эрхийн бичгийн хуулбар;
  • Үргэлжлүүлэн суралцагчдын дүнгийн тодорхойлолт;
  • Хөгжлийн бэрхшээлтэй болохыг тогтоосон холбогдох байгуулагын тодорхойлолт;
  • Өрхийн нэг гишүүнийг хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан болохыг тогтоосон холбогдох байгуулагын тодорхойлолт;
  • Дээрх бичиг баримтыг нотлох харьяалах сум дүүргийн Засаг даргаас баталгаажуулсан албан ёсны бичиг баримт;

Жич: Суралцагч нь чөлөө авсан болон журамд заасан голч дүнгийн босгын шаардлага хангахгүй суралцсан тохиолдолд сургуулийн албан ёсны шийдвэр, саналыг үндэслэн гэрээг нь түдгэлзүүлж, санхүүжилтийг түр зогсооно.