Докторантурын элсэлт

12

Тус сургуулийн  докторантурт элсэх хүн магистрын зэрэгтэй байна. Элсэлтийг магистр докторын сургалтын албанаас мэргэжлийн факультет /сургууль/-тай хамтран хичээлийн жилд нэг удаа /9-р сарын 10-наас 30-ны хооронд/ зохион байгуулна.

Гадаадын суралцагч монгол хэлээр сургалтад хамрагдах шаардлагыг хангасан байна. Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу суралцуулахад хэлэлцээрт заасан нөхцлийг баримтлана.

Магистр докторын сургалтын элсэлтийн шалгалтыг Магистр, докторын сургалтын алба болон захирлын тушаалаар батлагдсан элсэлтийн шалгалтын комисс зохион байгуулна. Докторантурт элсэх хүмүүс дурдсан хугацаанд дараах материалыг бүрдүүлж тухайн албанд албанд ирүүлнэ. Үүнд: 

ДОКТОРАНТУРТ ЭЛСЭГЧ:

  1. Төрийн албан хаагчийн анкет /I маягт/
  2. Байгууллагын тодорхойлолт
  3. Бүтээлийн жагсаалт /баталгаажуулсан байх/
  4. Өмнөх шатны боловсролын үнэмлэх /Нотариатаар батлуулсан хуулбарын хамт/
  5. Иргэний үнэмлэх /Нотариатаар батлуулсан хуулбарын хамт/
  6. 3х4 зураг 4ш
  7.  Бүртгэлийн хураамж
  8. Өргөдөл

Гадаадын суралцагч дараахь материалыг бүрдүүлнэ. Үүнд:

  1.  Засгийн газар хоорондын гэрээгээр суралцах бол боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын албан бичиг Дэлгэрэнгүй анкет /тусгай маягтаар/
  2. Эрүүл мэндийн тодорхойлолт
  3. Суралцах төлөвлөгөө
  4. Паспорт, хуулбарын хамт
  5. Өмнөх шатны боловсролын үнэмлэх, баталгаажуулсан хуулбар, орчуулгын хамт
  6. 3х4 зураг 4ш
  7. Элсэлтийн хураамж