Ерөнхий эрдмийн тэнхим

17

Тэнхмийн үүсэл хөгжил. Тус сургуульд анх “Англи хэлний салбар” нь 1992 онд байгуулагдан Ерөнхий Англи хэл болон Мэргэжлийн Англи хэл гэсэн хоёр үндсэн чиглэлээр сургалтын үйл ажиллагаагаа эхэлсэн.  2000-2001 оны хичээлийн жилээс эхлэн Англи хэлийг эх хэлтэйгээ харьцуулан судлах судлаач орчуулагч мэргэжилтэнг бэлтгэх зорилгоор “Хэл судлаач-Англи хэлний орчуулагч” мэргэжлээр элсэлт авч 2004 онд анхны төгсөлтөө хийж 2014 он хүртэл нийт арван удаагийн төгсөлтөөр  мэргэжилтэн бэлтгэн гаргасан юм.

2014-2015 хичээлийн жилд тус тэнхмийн үйл ажиллагааг Улаанбаатарын их Сургуулийн Эрдмийн зөвлөлийн шийдвэрээр “Ерөнхий эрдмийн тэнхим” болгон дахин зохион байгуулалтанд оруулж БШУ-ны сайдын 2014 оны 04-р сарын 28-ны өдрийн “Бакалаврын хөтөлбөрт тавигдах нийтлэг шаардлага” А/174 тоот тушаал, БШУ-ны сайдын 2014 оны 06-р сарын 27-ны өдрийн “Хичээлийн жагсаалт батлах тухай” А/358 тоот тушаал- уудад оруулсан бакалаврын сургалтын хөтөлбөрийн ерөнхий эрдмийн хичээлүүдээр сургалтын үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж байна.

Эрхэм зорилго. Ерөнхий эрдмийн тэнхим  холбогдох хөтөлбөрөөр сургалт эрхэлж, оюутан сурагчдад онолын мэдлэг эзэмшүүлж, дэлхийн жишиг, шаардалгыг хангасан шинжлэх ухаан, үйлдвэрлэл, нийгмийн салбарт бие даан багаар ажиллах чадвартай нийгмийн хэрэгцээ шаардлагад нийцсэн тухайн чиглэлээр тэргүүлэх зэргийн мэргэшсэн мэргэжилтэнг бэлтгэн гаргахад оршино.

Хамт олны танилцуулга. Тус тэнхмийн багш нар нь бакалаврын болон магистрын хөтөлбөрийн бүх ангийн оюутнуудад ерөнхий ба мэргэжлийн англи хэлний хичээлүүдийг амжилттай зааж сургалтаа явуулж байна.