Их, дээд сургуулийн оюутнуудын англи хэлний улсын олимпиад болно

32

МУИС-ийн ШУС-ийн Их Британи, Америк судлалын тэнхимээс англи хэлний сургалт явуулдаг төрийн болон хувийн их, дээд сургуулиудын англи хэлний мэргэжлийн болон мэргэжлийн бус ангийн оюутнуудын дунд “Монголын их, дээд сургуулиудын Англи хэлний Улсын Олимпиад”-ыг жил бүр зохион байгуулдаг уламжлалтай. Тус Олимпиадын Мэргэжлийн бус (англи хэлнээс бусад мэргэжлээр суралцаж буй) ангиллын шалгаруулалтыг МУИС-ийн ХУС-ын Гадаад Хэлний Төв зохион байгуулна.

МУИС-ийн мэргэжлийн бус (англи хэлнээс бусад мэргэжлээр суралцаж буй) ангиллын оюутнуудыг идэвхтэй оролцохыг уриалж байна.

Шалгалтыг ахисан түвшинд авна.

Бүртгэх газар: МУИС-ийн Гадаад хэлний төв Хичээлийн II байрны 307б (П.Уулчимэг), 307в тоот  (Д.Оюун)

Бүртгэх хугацаа2018 оны 3 дугаар сарын 22-29-ны өдрийг дуустал 08.30-16.30 цаг

Жич: Оюутны үнэмлэхтэй, бүртгэлийн хураамж 3000 төгрөгтэй ирэх

Олимпиадын шалгалтын хуваарь2018 оны 3 дугаар сарын 31-ны өдрийн 11.00 цагт Хичээлийн II байр А заал

Харилцах утас: Д.Оюун 91997441, П.Уулчимэг 95869825