Магистр, Докторын сургалтын алба

30

      Улаанбаатарын Их сургууль нь Магистр, докторын сургалтандаа монгол судлал, утга зохиол судлал шүүмж, түүх, хими, физик, биологи, математик програм хангамж, төрийн захиргааны удирдлага гэсэн 8 чиглэлээр магистрын, монгол судлал, утга зохиол судлал шүүмж, түүх, хими зэрэг мэргэжлээр докторын сургалт явуулж нийт 187 магистрант, 67 докторант суралцаж байна. Тус сургууль дээр явагдаж буй магистр, докторын сургалтанд англи хэл, компьютер зэрэг боловсролын суурь цөөн хичээлээс бусад мэргэжлийн болон мэргэшүүлэх бүх хичээлийг доктор (Ph.D) –оос дээш эрдмийн зэрэг цолтой профессор багш нар заадаг.

      Магистрант, докторантуудад зориулсан Эрдэм шинжилгээний төв тогтмол ажиллаж төвийн зөвлөх багшаар дэлхийд нэртэй эрдэмтэд, төрийн соёрхолт академич Х.Намсрай, академич Ц.Баатар, Монгол улсын соёлын гавьяат зүтгэлтэн, доктор профессор Д.Цэдэв, Монгол улсын соёлын гавьяат зүтгэлтэн, доктор профессор Ч.Дагвадорж нарын зэрэг эрдэмтэд ажиллаж, судалгаа шинжилгээний ажлын зөвлөгөө өгч байна. Магистрант, докторантын сэдэвт ажлыг өөрийн сургуулийн профессор багш нар болон хамтын ажиллагааны гэрээтэй хүрээлэнгүүдэд олон жил тухайн чиглэлээр ажилласан монголын нэртэй эрдэмтэд хамгаалуулдаг юм.

      Магистр, докторын сургалтын үйл ажиллагааг Магистр, докторын сургалтын албаны дарга, Хэл бичгийн ухааны доктор, дэд профессор Х.Сүглэгмаа, МДСА-ны мэргэжилтэн боловсролын магистр Г.Энхдэлгэр нар удирдан явуулж байна.