Математик, програм хангамжийн тэнхим

33

Тэнхимийн үүсэл хөгжил: Тус тэнхим нь хэрэглээний математикийн тэнхим нэртэйгээр сургууль анх байгуулагдсан цагаас эхлэн үйл ажиллагаагаа явуулж байгаа сургуулийн ууган тэнхимүүдийн нэг юм. Анхны тэнхимийн эрхлэгчээр 1992-1997 онд Математикийн хүрээлэнгийн захирал байсан доктор профессор С.Будням, 1997-2000 онд Математикийн хүрээлэнгийн захирал байсан доктор Д.Бямбажав, 2001-2002 онд Ц.Жаргалсайхан, 2003-2012 онд доктор дэд профессор Г.Анхбаяр, 2012 оноос эхлэн доктор профессор Ү.Бадам тэнхимийн эрхлэгчээр ажиллаж байна. 1993 оноос эхлэн Гэгээрлийн яамнаас жил бүр уламжлал болгон явуулдаг өндөр хөгжилтэй орнуудад суралцах элсэлтийн шалгалтанд хэрэглээний математикийн оюутнууд удаа дараалан амжилттай оролцож АНУ, Япон, ОХУ, Энэтхэг, Унгар, Румын, Польш, БНХАУ, БНСУ, Вьетнам зэрэг орнуудад 30 гаруй оюутнууд суралцахаар явсан бөгөөд зарим нь тухайн сургуулийг дүүргээд гадаадын нэр хүндтэй компаниудад амжилттай ажиллаж байна.

Тэнхимийн эрхэм зорилго: Хэрэглээний математик, математик статистик, програм хангамж, мэдээллийн системийн менежментийн чиглэлээр төр захиргааны болон бизнес, эдийн засаг, сургалт, судалгаа шинжилгээ, стратеги төлөвлөлтийн байгууллагуудад ажиллах чадвартай өндөр мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэн гаргахад оршино.

Хамт олны танилцуулга: Тус тэнхимийн мэргэжлийн болон мэргэшүүлэх хичээлүүдийг Ү.Бадам (доктор Ph.D, проф), Г.Шархүү(доктор Ph.D, проф), Г.Анхбаяр(доктор Ph.D, дэд проф) зэрэг эрдмийн зэрэг цолтой багш нараас гадна Ж.Батнасан, Ц.Батчимэг, С.Баатарчулуун, Д.Энхмэнд, Б.Тунгалагтамир, Б.Нармандах, Ж.Нарантуяа, Г.Ганбаяр, Ж.Болормаа, Б.Энхтуяа, Т.Нарангарав, Х.Лянхуацэцэг зэрэг залуу багш нарын бүрэдэхүүнтэйгээр ажиллаж байна.