МИНИЙ УЛААНБААТАР” ШИЛДЭГ ТӨСЛИЙН САНАА СОНГОН ШАЛГАРУУЛАХ УРАЛДААН

23

Зорилго:
Нийслэл хотын өмнө тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх арга зам, хотын хөгжилд оруулах иргэдийн хувь нэмрийг нэмэгдүүлэх чиглэлээр нээлттэй, бүх салбарыг хамарсан шинэ төслийн санаа – шилдэг инноваци санаачлагыг нээн илрүүлэх, дэмжихэд оршино.
Хэзээ: 2018 оны 05 дугаар сарын 23-ны 14 цагт
Хаана: МУИС-ийн хичээлийн 1 дүгээр байрны “Эрдмийн танхим” дугуй зааланд
Хамрах хүрээ: Их, дээд сургуулийн бакалаврын хөтөлбөрийн оюутнууд
Сэдэв: 
• Орчны бохирдлыг иргэдийн оролцоотойгоор бууруулах, ногоон байгууламж нэмэгдүүлэх,
• Амьдрах орчныг иргэдийн оролцоотойгоор сайжруулах,
• Хотын соёлыг залуусын оролцоотойгоор нэмэгдүүлэх,
• Зорилтот бүлгийн иргэдэд зориулсан нийгмийн суурь үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зэрэг болно.
Шалгаруулалт:
2 үе шаттай явагдана.
• Эхний шат (2018 оны 05 дугаар сарын 21): Уралдааны комисс 10 шилдэг төслийн санал шалгаруулж оролцогчдод цахим шуудан болон холбогдох утсаар мэдэгдэнэ.
• Хоёрдугаар шат (2018 оны 5 дугаар сарын 23): Шалгарсан оролцогчид төслийн талаар илтгэл танилцуулна.
Хурлын материал хүлээж авах:
2018 оны 5 сарын 15-18-ний хооронд Нийслэлийн Засаг Захиргааны 2 дугаар байр, Хангарди ордон, Нийслэлийн Зураг төслийн хүрээлэнгийн 1002 тоотод битүүмжилсэн материал хүлээн авна (мэргэжилтэн Э.Төрболд). Холбоо барих утас: 11320753
Төслийн санаанд тавигдах шаардлага:
• Өгөгдсөн сэдвийн хүрээнд одоогийн байдлын дүн шинжилгээ хийх, тулгамдсан асуудлыг үндэслэлтэй, оновчтой тодорхойлох,
• Тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх оновчтой хувилбар,  шинэлэг санаа дэвшүүлсэн байх,
• Асуудал шийдвэрлэх шийдлүүдэд иргэдийн оролцоог хангасан байх,
• Төслийн дүгнэлт, санал, зөвлөмжтэй байх,
• Ишлэл бүтээл, судалгааны эх сурвалжийг тодорхой дурдах,
• Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хууль зөрчөөгүй, оюуны өмчийн зөрчилгүй байх,
• Илтгэлийг таваас доошгүй нүүр хуудсанд багтааж, Microsoft Word программ ашиглан, үсгийн фонт Arial 11, мөр хооронд 1.5 зайтай бичих
,• Оролцогчийн оюутны үнэмлэх, сургуулийн тодорхойлолт хавсаргах,
• Илтгэлийг цаасан дугтуйнд хийж, битүүмжлэн овог, нэр, хаяг, холбоо барих утас, цахим хаяг гаргацтай, тодорхой бичсэн байх.
Шагналын сан
• 1 дүгээр байр – 1 оролцогч, Өргөмжлөл, мөнгөн шагнал 400,000 төгрөг
• 2 дугаар байр – 1 оролцогч, Өргөмжлөл, мөнгөн шагнал 300,000 төгрөг
• 3 дугаар байр – 1 оролцогч, Өргөмжлөл, мөнгөн шагнал 200,000 төгрөг
• Тусгай байр – 2 оролцогч, Өргөмжлөл, мөнгөн шагнал 50,000 төгрөг
Зохион байгуулагч:  Нийслэлийн Зураг төслийн хүрээлэнХамтран зохион байгуулагч: МУИС, Газарзүйн тэнхим, Байгаль орчин зайнаас тандан судлал ба ГМС-ийн лаборатори
Зохион байгуулагч: Нийслэлийн Зураг төслийн хүрээлэн
Хамтран зохион байгуулагч:
МУИС, Газарзүйн тэнхим, Байгаль орчин зайнаас тандан судлал ба ГМС-ийн лаборатори