Оюутны эрдэм шинжилгээний хурал амжилттай зохион байгуулагдлаа

154

      Улаанбаатарын Их сургуулиас жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг Оюутны эрдэм шинжилгээний “ОЮУНЛАГ ОЮУТАН 2018” хурал амжилттай зохион байгуулагдлаа. Хурал Байгаль, Техникийн ухааны салбар болон Нийгэм, Хүмүүнлэгийн ухааны салбар гэсэн 2 төрлөөр явагдлаа. Хуралд нийгэм, хүмүүнлэгийн ухааны салбараас 9 оюутан, байгаль, техникийн ухааны салбараас 3 оюутан нийт 12 оюутан оролцлоо. Нийгэм, хүмүүнлэгийн ухааны салбараас Археологийн 2-р курсын оюутан Б.Буяннэмэх “Хиргисүүрийн соёлын үлдээгчид нь Төв Азид анхны төрт улсыг байгуулсан уу” сэдвээр тэргүүн байр эзэллээ.

Мөн Нягтлан бодох бүртгэлийн 2-р курсын оюутан Т.Ариунжаргал, Б.Чанцалням “Архи амьдралын эх үүсвэр биш” сэдвээр тусгай байр эзэллээ.

Байгаль, Техникийн ухааны салбараас Ш.Балжинням “Монацитийн хүдрээс мишметаллын түүхий эд гарган авах Хими-Технологийн судалгаа” сэдвээр тэргүүн байр

мөн химийн 4-р курсын оюутан Д.Нэмэхбаяр “Могойн голын ордын нүүрсний шинж чанар ба пиролизын судалгаа” тусгай байр

тус тус эзэллээ. Нийт оролцсон оюутнууддаа баярлалаа. Та бүхэнд сурлагын өндөр амжилт хүсье.