Сургуулиас олгодог хөнгөлөлт урамшуулал

147
  1. Захирлын нэрэмжит тэтгэлэг
  2. 6 улирал “А” үнэлгээтэй суралцвал 1 жилийн сургалтын төлбөрийг 100% хөнгөлнө
  3. Сүүлийн 3 жилд урлаг, спортын төрлөөр олон улс, улсын хэмжээний уралдаан тэмцээний амжилтыг харгалзан үзэж босго оноо 480 хүрсэн тохиолдолд тухайн хөтөлбөрөөр шууд элсүүлэхээс гадна эхний жилийн сургалтын төлбөрт дараах хөнгөлөлтийг олгоно.

Үүнд:

  • Дэлхийн, тивийн тэмцээнээс медальт байр эзэлсэн элсэгч 100%
  • Олон улсын тэмцээнээс медальт байр эзэлсэн элсэгч 80%
  • Улсын аваргын тэмцээнээс медальт байр эзэлсэн элсэгч 50%
  • Бүсийн тэмцээнээс медальт байр эзэлсэн элсэгч 30%
  • Хот, аймгийн тэмцээнээс медальт байр эзэлсэн элсэгч 10%

Элсэлтийн ерөнхий шалгалтын онооноос хамааруулж эхний хичээлийн жилд дараах сургалтын төлбөрийн хөнгөлөлт олгоно. Үүнд:

ЕШ оноо                         Хөнгөлөлт

781-800                                 -100%
751-780                                 -80%
700-750                                 -50%
650-699                                 -30%
600-649                                 -20%