Сүлжээний инженерийн ур чадварын II тэмцээн

166

Компьютерийн Сүлжээний Улсын VI олимпиад, сүлжээний инженерийн ур чадварын II

тэмцээнийг Ерөнхий зохион байгуулагч Улаанбаатарын Их сургуулийн Физик электроникийн тэнхимийн хамт олон 2016 оны 4-р сарын 16 өдөр амжилттай зохион байгууллаа. Одон орон геофизикийн хүрээлэнгийн  Од эрхэс ордонд шагналыг гардуулав. Физик электроникийн тэнхим нь “Нийслэлийн Мэдээлэлийн Технологийн газар”-тай хамтран ажилладаг бөгөөд ерөнхий ивээн тэтгэгчээр хамтран оролцов. Мөн Emposoft хамтран зохион байгуулалаа.

Компьютерийн Сүлжээний Улсын VI олимпиадын хувийн дүнгээр 1-р байрт орсон МУИС, ХШУИС-ийн оюутан Н.Мархаажий “Нийслэлийн мэдээлэл технологий газар” –т ажилд орох урилгаар, 2-р байрт орсон МУИС, ХШУИС оюутан Т.Тэлмүүн  ерөнхий ивээн тэтгэгч Emposoft сургалтын төвд 1 050 000 төгрөгийн сургалтанд сурах эрхийн бичиг, 3-р байрт орсон Б.Цолмонбаатар-д НМТГ-ийн гарын шагнал, 4, 5-р байрыг Б.Моломжамц, З. Цолмон нарыг тусгай байрны өргөмжлөлөөр шагнаж урамшуулав.  Багийн дүнгээр 1-р байрд орсон D.C. ‪#‎NUM (Defendin Champion) МУИС, ХШУИС-ийн баг Emposoft сурглтын төвд багийн гишүүн тус бүр 500 000 төрөгний хөнгөлөлтөөр суралцах эрхийн бичигээр шагнуулав мөн 3 жил дараалан тэргүүн байр эзэлсэн тул шилжин явах цомоо хадгалаж үлдэж байна.  УБИС-ийн компьютерийн техник хангамжын 4-р курсын Х.Мандалбаяр, Д.Хосбаяр, Ц.Түвшинтулга нар өвөрмөц шийдэлтэйгээр практик даалгаваруурыг гүйцэтгэсэнээр  шүүгчдийн зүгээс үнэлэгдэн тусгай байр эзлэн өргөмжлөлөөр шагнуулав.

Инженерийн ур чадварын II тэмцээнд

1-р байр Unitel группийн сүлжээний инженер  Ж.Алтай

2-р байр Mobicom Корпорацийн сүлжээний инженер Э.Улсболд

Тусгай байр  Топнэт ХХК-ийн сүлжээний инженер   Б.Шийрэв

Тусгай байр Unitel группийн сүлжээний инженер  Г.Мөнхбат

Физик электроникийн тэнхимийн 2005 оны төгсөгч Б. Золбоо, 2007 оны төгсөгч Б.Мөнхцэцэг, 2012 оны төгсөгч Б.Алтан-Очир, 2014 оны төгсөгч Б.Жавзандорж, Улаанбаатарын Их сургуулийн хэл утга зохиолын багш, монгол бичгийн сайхан бичигтэн Х. Номолсаран, Нийслэлийн мэдээлэл технологийн газрын хамт олонд, Emposoft ХХК-ийн захирал Эрдэнэбилэг,  археологийн тэнхимийн хамт олон, ШУА, ООГФХ-ийн хамт олон, математик программ хангамжын тэнхимийн хамт олонд талархал илэрхийлж байна.

Физик электроникийн тэнхимийн хамт олон