Төслийн багийнхан анхныхаа хурлыг хийлээ

34

Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас хэрэгжүүлж буй “Дээд боловсролын шинэчлэлийн төсөл”-ийн хүрээнд судалгааны өрсөлдөөнт тэтгэлэгт Химийн салбарынханы төсөл шалгарч батламжаа гардан авсан тухай мэдээллэж байсан билээ.Тэгвэл 12 сарын 25-ны өдөр “Бохир ус цэвэршүүлэхэд фотокаталитик идэвхит наноталст титаны оксид (TiO2)-ыг хэрэглэх судалгаа” төслийн багийнхан анхныхаа хурлыг хийлээ.Төслийн багийн гишүүдийг товч танилцуулбал:

Төслийн удирдагч: Баатарын Мөнхцэцэг /Хими технологич, экологич доктор (PhD)/

Гэрээт судлаач: Гэлэгбадамын Анхбаяр /Хэрэглээний математикч доктор (PhD) дэд профессор/

Үндсэн судлаач: Отгон-Уулын Энх-Уянга /Хими технологич, докторант/

Гэрээт судлаач: Энхтөрийн Цэрэндулам /Химич, магистрант/

Үндсэн судлаач: Дагиймаагийн Ганпүрэв /Химич, магистрант/

Үндсэн судлаач: Хүрэлчулууны Дөлгөөн /Химич, магистрант/

Төслийн ажилд нь өндөр амжилт хүсье.