УБИС-ийн Технологийн салбарын сэтгүүлийн стандарт

32

УЛААНБААТАРЫН ИХ СУРГУУЛИЙН ТЕХНОЛОГИЙН САЛБАРЫН “JOURNAL OF NATURAL SCIENCE” ЦУВРАЛ СЭТГҮҮЛД ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ӨГҮҮЛЭЛ БИЧИХ ЗААВАР

Нэг. Нийтлэг үндэслэл

  1. Улаанбаатарын их сургуулийн “Эрдэм шинжилгээний бүтээлийн эмхэтгэл” нь олон улсын ном, сэтгүүл зүйн ангиллын ISSN 2310-0885X дугаартай.
  2. Энэ сэтгүүлд байгалийн ухааны бүхий л салбарын шинжилгээ судалгааны ажлын үр дүнг хэвлэн нийтлэнэ.
  3. Сэтгүүлийн зөвлөлийг Улаанбаатарын их сургуулийн Ректорын тушаалаар байгуулна.

Хоёр. Эрдэм шинжилгээний өгүүлэл бичихэд тавигдах шаардлага

  1. Эрдэм шинжилгээний өгүүлэл (ЭШӨ) нь дараах хэсгүүдтэй байна.
    а. Өгүүллийн нэр (Монгол, Англи хэл дээр)
    б. Зохиогчийн овог нэр (Монгол, Англи хэл дээр), хаяг, электрон шуудангийн хаяг
    в. Хураангуй (Англи хэл дээр)
    г. Түлхүүр үг
    д. Оршил
    е. Өгүүллийн үндсэн хэсэг
    ж. Дүгнэлт
    з. Ишлэл татсан ном, бүтээл, эрдэм шинжилгээний өгүүллийн нэрс
    и. Зохиогчийн тухай
  2. ЭШӨ нь хураангуй, түлхүүр үг, оршил, текст, зураг /график болон фото зураг/, хүснэгт, дүгнэлт, ишлэл татсан ном, зохиолын нэрс, зохиогчийн товч намтрыг оролцуулан 297×210мм (A4) хэмжээтэй 5-11 хуудсанд багтсан байна.
  3. Өгүүллийг зөвхөн Microsoft Office Word 2007/2010/2013 программыг ашиглан Times New Roman фонт, 11 pt үсгийн өндрийг сонгон бичнэ.
  4. Өгүүллийг А4 хэмжээний цаасан дээр хуудасны дээд, доод талаас 3 см; баруун, зүүн талаас 2,5 см зайг үлдээж бичнэ. Өгүүллийг бичихдээ header, fooder, footnote командыг ашиглахгүй. Мөн хуудасны дугаарыг тавихгүй.
  5. ЭШӨ-ийн хураангуйг 15 мөр 250 үгэнд багтааж бичнэ. Өгүүлэлд 5 хүртэл түлхүүр үг хэрэглэнэ. Өгүүллийн нэрэнд орсон үг түлхүүр үгэнд орохгүй. Түлхүүр үг нь нэр үг, нэрлэхийн тийн ялгал, ганц тоон дээр байна.
  6. Бүх математик бичлэгүүд Equition программаар бичигдэх бөгөөд ердийн математик бичиглэл 10 pt өндөртэй байна. Томъѐо нь дээд, доод талаасаа 10 рt зайтай байх ба мөр голлон бичигдэнэ. Томъѐоны дугаарыг тухайн мөрний төгсгөлд бага хаалтанд бичнэ.
  7. Фото зураг, зураг, график, хүснэгт нь зөвхөн хар, цагаан өнгөтэй байна. Scanner ашиглаж оруулсан бүдүүвч зураг болон фото зураг нь 300 dpi-аас багагүй нягтралшилтайгаар зургийн *.TIF, *.JPEG, *.BMP, *.GIF өргөтгөлтэйгээр буулгагдаж текстэн дотор мөр голлон байрласан байна. Зураг дээрх үсэг, тооны өндөр нь ерөнхий текстийн үсэгний өндөртэй тэнцүү байна.
  8. Өгүүллийн төгсгөлд ишлэл татсан ном, зохиолын нэрсийг тавих ба өгүүлэлд иш татсан дарааллаар нь дугаарлана. Өгүүлэлд ишлэл авсан номын дугаар, хуудсыг бичихдээ [] дунд хаалтанд бичнэ.
  9. Тус сэтгүүлд ирүүлж буй өгүүлэл урьд өмнө нь бусад салбарын сэтгүүлд хэвлэгдээгүй байна. ЭШӨ-ийг шаардлагатай тохиолдолд тэнхим эсвэл мэргэжлийн эрдэмтдийн дагалдах саналыг үндэслэн хэвлэнэ. Сэтгүүлийн зөвлөл нь шаардлага хангаагүй өгүүллийг буцаах эрхтэй.
  10. Эрдэм шинжилгээний бүтээлд ирүүлж буй өгүүллийг редакторын зөвлөл уншиж, шүүмж бичсэн шүүмжийн дагуу засвар өөрчлөлтүүдийг хийж, хугацаанд нь ахин илгээж болно. Энэхүү өөрчлөлтүүдийг сайтар гүйцэтгэсэн тохиолдолд судлаачийн эрдэм шинжилгээний өгүүлэл нь хэвлэгдэх боломжтой болно.
  11. ЭШӨ нь дээрхи бүх шаардлагыг хангаж сэтгүүлийн зөвлөлд өгсөн хугацааг ирүүлсэн хугацаа гэж тооцно.

Гурав. Өгүүлэл хүлээн авах

Өгүүллийн хэвлэсэн нэг хувийг файлын хамт 2018 оны 11 сарын 05-ны дотор доорхи хаягаар(email: usunatural@gmail.com ) илгээнэ үү.
Холбоо барих утас: 91017509, 99033054.

БҮТЭЭЛИЙН ФОРМАТ

ӨГҮҮЛЛИЙН НЭР (Англи, Монгол хэл дээр)(Times New Roman, 11 pt, Bold,  ТОМ ҮСГЭЭР, мөр голлон) (11 pt өндөртэй хоосон мөр)

Зохиогчдын нэрс (Англи, Монгол хэл дээр) (Times New Roman, 10 pt, мөр голлон)
(10 pt өндөртэй хоосон мөр)

Байгууллагын нэр, Улсын нэр (Times New Roman, 10 pt, Italic, мөр голлон )

Зохиогчтой харьцах e-mail хаяг (Times New Roman, 10 pt, Italic, мөр голлон) (10 pt өндөртэй хоосон мөр)

Хураангуй (Англи хэл дээр) (Times New Roman, 10 pt, Bold, Зүүн талд зэрэгцэх): Өгүүлэл бүрийн өмнө хураангуй бичигдэнэ. Хураангуйг Times New Roman дээр 10 pt үсгийн өндөртэйгээр Italic хэлбэрээр бичнэ. Хураангуй нь 15 мөр, 250 үгэнд багтсан байх ёстой.   (10 pt өндөртэй 1 хоосон мөр)

Түлхүүр үг: (Times New Roman, 10 pt, Bold, Зүүн талд зэрэгцэх):
Өгүүлэлд 5 хүртэл түлхүүр үг хэрэглэнэ. Түлхүүр үг нь нэр үг, ганц тоон дээр бичигдэнэ. Өгүүллийн нэрэнд орсон үг түлхүүр үгэнд орохгүй.  (10 pt өндөртэй хоосон мөр)

Оршил (Times New Roman, 11 pt, Bold, зүүн талдаа зэрэгцэх)

(11 pt өндөртэй хоосон мөр)

Өгүүллийн оршил хэсэгт авч үзэж байгаа асуудлын мөн чанар, урьд өмнөх судалгааны түвшин, гол онцлогуудыг бичнэ.

(11 pt өндөртэй хоосон мөр)

1. Бүлгийн гарчиг (Times New Roman, 11 pt, Эхний үсэг томоор, Bold, зүүн талдаа зэрэгцэх) (11 pt өндөртэй хоосон мөр)
Өгүүллийг зөвхөн Microsoft Office Word 2007/2010/2013 программыг ашиглан Times New
Roman фонт, 11 pt үсгийн өндрийг сонгон бичнэ. (11 pt өндөртэй хоосон мөр)

1.1 Дэд бүлгийн гарчиг (Times New Roman, 11 pt, Эхний үсэг томоор, Bold, зүүн талдаа зэрэгцэх) (11 pt өндөртэй хоосон мөр)
Өгүүллийг бичихдээ header, fooder, footnote командыг ашиглахгүй. Мөн хуудасны дугаарыг тавихгүй.
Хүснэгт
Хүснэгт нь өгүүлэлд орсон дарааллаараа дугаарлагдана. Хүснэгтийн гарчиг нь Times New
Roman фонд дээр Italic хэлбэрээр 11 pt үсгийн өндөртэйгээр баруун гар талд бичигдэнэ.

Хүснэгт 1. Хүснэгтийн гарчиг (Times New Roman, 11 pt,)

Фото зураг, зураг, график
Фото зураг, зураг, график нь зөвхөн хар, цагаан өнгөтэй байна. Scanner ашиглаж оруулсан бүдүүвч зураг болон фото зураг нь 300 dpi нягтралшилтайгаар зургийн *.TIF, *.JPEG, *.BMP, *.GIF өргөтгөлтэйгээр буулгагдаж текстэн дотор мөр голлон байрласан байна. Мөн зураг, графикийг зургийн файл хэлбэртэй авна. Зураг график дээрх үсэг, тооны өндөр нь ерөнхий текстийн үсэгний өндөртэй тэнцүү байх буюу 85%-иас бага байж болохгүй. Зураг графикийн тайлбарыг (Times New Roman, 11 pt, Italic, мөр голлох) бичнэ.

(Times New Roman, 11 pt, Italic, мөр голлох)
(11 pt өндөртэй хоосон мөр)

Дүгнэлт (Times New Roman, 11 pt, Bold, зүүн талдаа зэрэгцэх)
(11 pt өндөртэй хоосон мөр)
Тухайн өгүүллийг дүгнэж Times New Roman фонд дээр 11 pt үсгийн өндөртэйгээр Regular горимд бичнэ. (11 pt өндөртэй хоосон мөр)

Ашигласан ном, хэвлэл (Times New Roman, 11 pt, Bold, зүүн талдаа зэрэгцэх)
(11 pt өндөртэй хоосон мөр)

Өгүүллийн төгсгөлд ишлэл татсан ном, зохиолын нэрсийг тавих ба өгүүлэлд иш татсан дарааллаар нь дугаарлана. Нэрсийг Times New Roman фонд дээр 11 pt үсгийн өндөртэйгээр дараах хэлбэрээр бичнэ. Хэрэв 3-аас дээш хүний хамтын бүтээлээс ишлэл татсан бол эхний гурван хүний нэрсийг бичнэ.
(11 pt өндөртэй хоосон мөр)

  1. Үндсэн хэлбэр
    Author, A. A., Author, B. B., & Author, C. C. (Year). Title of article. Title of Journal, xx, xxx-xxx.
    Нэг зохиолч:
    Williams, J. H. (2008). Employee engagement: Improving participation in safety.
    Professional Safety, 53(12), 40-45р.
    2 болон түүнээс дээш зохиолчтой бол:
    1. Keller, T. E., Cusick, G. R., & Courtney, M. E. (2007). Approaching the transition to adulthood: Distinctive profiles of adolescents aging out of the child welfare system. Social Services Review, 81,453-484p.
    2. Төмөрбаатар Н., Балжинням Ш., Гөлгөө А. Материалын эсэргүүцэл. Улсын хэвлэл. УБ. 1996. с.295х
    3. Алтанцэцэг Ч., Буяндэлгэр Д. Монголчуудын өвлийн улиралд голлон өмсдөг хувцасны нэр төрлийн судалгаа. ШУТИС-ийн эрдэм шинжилгээний бичиг. N3(29) 41. УБ. 1997. 43-68х.
    4. Сопротивление материалов /Под ред. акад. АН УССР. Писаренко Г.С. с 5-е Изд., перераб. И Выш. шк. Гос. изд-во, 1986. 775с.

(11 pt өндөртэй хоосон мөр)

       Дээрх шаардлагуудыг хангасан өгүүллүүдийг 2018 оны 11-р сарын 05-ны өдөр хүртэл хүлээн авна. Сэтгүүл редакторын зөвлөлөөр хэлэлцүүлэгдсэний дараа 1 сарын хугацаанд хэвлэгдэнэ. Эрхэм судлаач та бүхнийг бидэнтэй хамтран ажиллаж буйд талархал илэрхийлэе.
      Өгүүлэл хүлээн авах хаяг: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 5-р хороо, Улаанбаатарын Их сургууль, Химийн тэнхим, 318 тоот Б.Мөнхцэцэг, 100 тоот Н.Өлзийжаргал (email: usunatural@gmail.com) нарт

СЭТГҮҮЛИЙН ЗӨВЛӨЛ

2018.09.05