Улаанбаатарын Их сургуулийн Химийн тэнхимийн оюутнууд БНХАУ-ын Бүх Хятадын 3-р байрын шагналт Химийн Аж Үйлдвэрийн Дээд сургуульд үйлдвэрлэлийн дадлага хийгээд ирлээ

73

Төрийн өмчит Улаанбаатарын Их сургуулийн Химийн тэнхимийн төгсөх ангийн оюутнууд  ӨМӨЗО-ны Химийн Аж Үйлдвэрийн дээд сургууль дээр Химийн үйлдвэр дэх  хими технологийн процесс, тоног төхөөрөмжийн бүтэц, зохион байгуулалт болон Нүүрсийг хийжүүлж метанол гарган авах үйлдвэрийн технологитой танилцаж, сертификатийн 90 цагийн сургалтанд хамрагдан үйлдвэрлэлийн  дадлагаа хөрш оронд амжилттай хамгаалаад ирлээ. Энэхүү үйл ажиллагаа жил бүр уламжлагдан явагдах бөгөөд сургалтаа амжилттай төгссөн нийт оюутнууддаа баяр хүргэе.