УБИС-ийн Хэл бичиг, утга соёл сэтгүүлийн стандарт

42

Улаанбаатарын Их Сургуулийн Хэл бичиг, утга соёл (Journal of Philology and Literature) эрдэм шинжилгээний бичгийн 2018 оны дугаараа хэвлүүлэхээр өгүүлэл авч эхэллээ. Тус сэтгүүл нь олон улсын ISSN дугаартай бөгөөд эрдэмтэн багш нар эрдэм шинжилгээний өгүүллээ доорх загвараар бэлдэж өгнө үү.

Үүнээс хойш эрдэм шинжилгээний эх бэлдэх доорх журмыг мөрдөлгө болгоно уу.

  1. Сэтгүүлд нийтлүүлэх эрдэм шинжилгээний өгүүллийг цахим тооцоолуурын paper size- 210×297 mm, margins-top 4 cm, bottom 3 cm, left 2.5 cm, right 2.5 cm хэмжээтэй бичсэн байх бөгөөд 5-15 хуудсанд багтааж монгол, англи, орос, франц, герман хэлээр бичиж болохоос гадна товчлол нь англи эсвэл орос хэлээр байна. Үсгийн тэмдэгт нь Times New Roman(өндөр 11), мөр хоорондын зай “1” байна.
  2. Өгүүлэлдээ жишээ авахдаа доорх загвараар хийнэ үү.
    Жишээлбэл: “бяслаг” хэмээх үг нь “busilaγ, basilaγ, bisilaγ” гэсэн хувилбартайгаас гадна баяд, дөрвөд аялгуунаа “bašlak” гэнэ.
    Жишээлбэл: др.-тюрк. joγdu “длинная шерсть под шеей у верблюда” – калм. зогдр, староп.-монг. ǯoγdur “грива; длинная шерсть на шее (у верблюда или льва)”.
  3. Ишлэл, жишээ, орчуулгыг хашилтанд хийхдээ:
    Жишээлбэл: <<бяслаг>> , ‘бяслаг’, «бяслаг», <бяслаг> гэх мэтээр янз бүрийн хашилт хэрэглэхгүй байх, ямар ч үгийн доогуур тодотгож << бяслаг >>, бяслаг зурах, нөхцөл дагварын өмнө –чин, -чин гэж урт, богино зураас хольж тавихгүй байхыг анхаарна уу.
  4. Бүтээлээс ишлэл авсан бол доорх загвараар хийнэ үү.
    Жишээлбэл: “Хэл бол зөвхөн хэрэглэгдэж байхдаа л хэл байдаг учраас түүнийг зөвхөн хэрэглээнийх нь орчин буюу харилцахуйн үүргээр нь танин мэдэж болно”. Тайлбар: Ямар зохиолоос ишлэл авсан тухай мэдээлэл Footnote хэлбэрээр хуудасны доор дараалсан дугаартай орно. Footnote-ын үсгийн хэмжээ 9 pt байна.

    • Хэрэв эрдэм шинжилгээний сэтгүүлд орсон өгүүллийг Footnote хэлбэрээр оруулах хэрэгтэй бол зохиогчийн нэр, (он), өгүүллийн нэр, // сэтгүүлийн нэр (italc байна), ботийн дугаар, хуудасны дугаар, хэвлэгдсэн хот.
    • Жишээлбэл: Б.Амаржаргал (2015) Өрнөд халхын зарим аман аялгууны авиа зүйн онцлогоос // Улаанбаатарын Их Сургууль, ХЭЛ БИЧИГ, УТГА СОЁЛ. боть 11(10), 3-7 х., Улаанбаатар.
  5. Зохиогч товчилсон үг (abbreviatura) хэрэглэсэн бол товчилсон үгийн жагсаалтыг үсгийн дарааллаар жагсааж, тайлж уншивал зохих дэлгэрэнгүй хэлбэрийг бичнэ. Жишээлбэл:
    • МНТ – Монголын нууц товчоо
    • УЗС – Утга зохиол судлал
    • ХУАТ – Хураангуй Алтан товч
    • ТХ – Түгээмэл хэлзүйМөн зохиогч дэлгэрэнгүй хэлбэрийг товчилох хэрэгтэй бол дугуй хаалтад товчилсон хэлбэрийг бичнэ. Жишээлбэл: “Юань гүрний үеэс хос ёсны сургаалыг төрийн бодлогод шүтэн барилдуулж, нарийн чанд тогтоосныг “Арван буянт номын цагаан түүх”-ээс үзэж болно (хойшид АБНЦТ).
  6. Ном зүй шаардлагатай бол доорх жишээгээр хийнэ үү.
      • Бүтээлийн нэр italic байна. Бүтээлийн нэрийг хашилтанд авахгүй байх. Хотын нэрийг товчилж бичихгүй байх. Номзүйн хэсэгт монгол хэлээр болон гадаад хэлээр хавсаргах номын жагсаалтыг тус тусад нь жагсаана уу. Гадаад хэлээр буй бүтээлийн жагсаалтыг хэл хэлээр нь зааглаж жагсаана. Жагсаалтыг доорхи журмаар бичнэ. Зохиогчийн нэр, (он), номын нэр, эрхэлж хэвлүүлсэн хүний нэр, хэвлэлийн газрын нэр, хэвлэгдсэн хот.

    Жишээлбэл:

          • Монгол хэлээр:
            • Pинчен Б. (1966) Монгол бичгийн хэлний зүй. Дэд дэвтэр. (Авиан зүй), Улаанбаатар.
            • Аким Г. (1982) Монгол өвөрмөц хэлцийн товч тайлбар толь. Улаанбаатар.
            • а
          • Англи хэлээр:
            • Igor de Rachewiltz. (2004) The Secret History of the Mongols. ed., Nicola Di Cosmo, Devin Deweese, Caroline Humphrey. Brill. Leiden Boston.
          • Орос хэлээр:
            • Реформатский А.А. (2000) Введение в языковедение. нау. ред., В.А.Виноградов. Аспект Пресс. Москва.

    7. Хэрэв эрдэм шинжилгээний сэтгүүлд орсон өгүүллийг номзүйд оруулах хэрэгтэй бол зохиогчийн нэр, (он), өгүүллийн нэр, // сэтгүүлийн нэр (italc байна), ботийн дугаар, хуудасны дугаар, хэвлэгдсэн хот.
    Жишээлбэл:
    Б.Амаржаргал (2015) Өрнөд халхын зарим аман аялгууны авиа зүйн онцлогоос // Улаанбаатарын Их Сургууль, ХЭЛ БИЧИГ, УТГА СОЁЛ. боть
    11(10), 3-7 х., Улаанбаатар.

    8. Эрдэм шинжилгээний өгүүллийн хураангуйг зохиогч орос англиар бичээгүй бол монголоор бичиж өгнө.

    9. Өгүүллийн зохиогч өөрийнхөө овог нэр, өгүүллийн нэр, эрдмийн цол зэрэг, байгууллагын нэр, (e-mail) хаягийг монгол, англиар бүрэн бичиж ирүүлнэ үү.

    Дээрх шаардлагуудыг хангасан өгүүллүүдийг 2018 оны 11-р сарын 05-ны өдөр хүртэл хүлээн авна. Сэтгүүл энэ оны 12-р сард багтан хэвлэгдэх тул эрхэм судлаач та бүхнийг бидэнтэй хамтран ажиллана гэдэгт итгэж байна.

    Өгүүлэл хүлээн авах хаяг: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 5-р хороо, Улаанбаатарын Их сургууль, Монгол хэл, уран зохиол, сэтгүүл зүйн тэнхим 420 тоот Ш.Бөттөр(email: battur@usu.edu.com) болон 326 тоот Л.Халиун (email: khaliun@usu.edu.com) нарт.

    CЭТГҮҮЛИЙН ЗӨВЛӨЛ
    2018. 09.13