Физик электроникийн тэнхим

32

           Тэнхимийн үүсэл хөгжил: Улаанбаатарын Их Сургуулийг Технологийн сургууль байх үеэс Физик элетроникийн чиглэлээр группээр дагнан сургаж эхэлсэн. 2000 оноос Физик Электроникийн ангийг нээж жил бүр 40 орчим оюутан элсүүлэн, сургаж эхэлсэн ба 2004 оноос Компьютер Техник Хангамж, Сүлжээний ангийг нээж жил бүр 60 орчим оюутныг элсүүлэн сургаж, тэнхимийн анхны эрхлэгчүүдээр Ч.Дэчинпунцаг, Ц.Энх-Амгалан багш нар ажиллаж байсан бөгөөд 2007 оноос эхлэн одоог хүртэл доктор /Ph.D/ проф Ч.Дэчинпунцаг ажиллаж байна. Тус тэнхим нь бакалавр, магистрын сургалт, МУ-ын ШУА-ийн Физик Технологийн хүрээлэнтэй хамтран судалгаа шинжилгээний ажил эрхлэн явуулдаг бөгөөд ФЭ, КТХС, КТХ, РАФ мэргэжлээр тус тус мэргэжилтэн бэлтгэн төгсгөж байна.

      Тэнхимийн эрхэм зорилго: ФЭ тэнхимийн эрдэмтэн багш нарын хүч бололцоо тэнхимийн номын фонд, лаборатортоо түшиглэн МУ-ын ШУА-ийн эрдэмтэн багш нарын оюуны чадамж, эрдэм шинжилгээний лабораториудын хүч чадлыг ашиглан шинжлэх ухаанч сэтгэлгээ өөрийгөө хөгжүүлэх чадвар, харилцааны өндөр соёлтой, шинжлэх ухаан, үйлдвэрлэл, нийгмийн салбарт бие даан ажиллах мэдлэг чадвартай, судлаач мэргэжилтэнг хувь хүний авьяас сонирхол, нийгмийн хэрэглээ, дэлхийн хөгжилтэй орнуудын хандлагад нийлүүлэн бэлтгэх, тэдний мэргэжил, мэдлэгийг байнга дээшлүүлэх таатай орчинг бүрдүүлэхэд оршино. Багш, судлаачийн болон оюутны хөгжлийг бүрэн хангах, тэдний мэдлэгээ хөгжүүлэх, суралцах, хөдөлмөрлөх, бүтээх олон боломжийг бүрдүүлж, судалгааны лаборатори, материаллаг баазыг олон улсын хэрэгцээ шаардлагыг хангахуйцаар өргөжүүлэн орчин үеийн боловсролыг төгсөгчдөд эзэмшүүлж, тэднийг бүтээлч, хөдөлмөрч, нийгмийн идэвхитэй зүтгэлтэн, эх оронч сэтгэлгээтэй болгох мөн сургуулийн сургалт судалгааны ажлыг гадаадын тэргүүний хөгжилтэй орон болон олон улсын байгууллагын тусламж, хамтын ажиллагаанд түшиглэн хөгжүүлж, тэдгээр улс оронтой оюутан, багш, эрдэмтэд болон сургалтын хөтөлбөрийн солилцоонд идэхитэй оролцуулах зорилготой ажиллаж байна.

      Хөтөлбөрт ажлууд: Тус тэнхимээс жил бүр Монгол улсын их, дээд сургуулиудын дунд зохион байгуулагддаг Электроникийн олимпиадад, ABU-ROBOCON/2008 оноос хойш тасралтгүй/, Компьютерийн сүлжээний мэргэжлийн олимпиадад/2014 оноос/, Сумо робот, Автомат роботын тэмцээнүүд болон сургууль, тэнхимийн нэрэмжит оюутны эрдэм шинжилгээний бага хуралд жил бүр амжилттай оролцож, зохион байгуулж ирсэн. Түүнчлэн жил бүр Монгол улсын томоохон үйлдвэрүүд болох Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр, Эрдэнэтийн зэсийн үйлдвэр, Эрдэнэт хивсний үйлдвэр, Дарханы Төмөрлөгийн үйлдвэр, Дулааны цахилгаан станц, Хөтөлийн цемент, шохойн нойтон ба хуурай аргын үйлдвэр, Зүүн хараагийн Спирт бал бурамын үйлдвэр, Вагон депогийн засвар, үйлчилгээний төвүүдээр танилцах дадлага хийж, мэргэжлийн лаборатори, бүтээгдэхүүн үйлдвэрлэл, хэрэгцээтэй мэргэжлийн ажлын байртай танилцах ажлыг тогтмол хийж гүйцэтгэдэг.

      Хамт олны танилцуулга. Тус тэнхимийн мэргэжлийн болон мэргэшүүлэх хичээлүүдийг Ц.Баатар (Sc.D,проф.), Ч.Дэчинпунцаг (Ph.D, проф.), Х.Намсрай (Sc.D, проф.), Л.Дорж (Ph.D, проф), Т.Сосорбарам (Sc.D, проф.), Ж.Оюун (Sc.D проф.), Г.Шархүү (Ph.D проф.), зэрэг эрдмийн зэрэг цолтой багш нар хичээл заадаг бөгөөд мөн магистр А.Энхтүвшин, Б.Наранбат, Б.Зандан, Ц.Энхбаяр, Д.Бямбадорж, Б.Дэнсмаа, Г.Наранцэцэг, Б.Шүрэнхүү, Л.Бямбажаргал, Ж.Лут, Ш.Дашпүрэв, Л.Алтанчимэг, Э.Наранмандах, С.Ууганбаатар нарын багш нар хичээл зааж, ажиллаж байна.