Химийн тэнхим

36

Химийн тэнхим нь 1992 оноос өнөөг хүртэл байгалийн ухааны салбарын цөм болж бакалавр, магистр, докторын шаталсан сургалтыг хөгжүүлэн сургалт судалгааны ажлуудыг явуулсаар байна. Тус тэнхим нь академич 1, химийн шинжлэх ухааны доктор профессор 2, химийн ухааны доктор профессор 1, химийн ухааны доктор 2, докторант 4 нийт 11 багш ажилтантай. Химич, органик бус химич,хими-технологич мэргэжлээр бакалавр, магистр, докторын сургалтыг 1992 оноос одоог хүртэл явуулж нийт 600 гаруй бакалавр, 215 магистр, 36 доктор төгсгөсөн.

                  Химийн тэнхимийн зорилго: Улаанбаатарын их сургуулийн химийн тэнхимийн сургалтын хөтөлбөрийн зорилго нь тус сургуулийн эрхэм зорилго, зорилттой нийцэн, оюутны сургалтын чанарыг дээшлүүлэхэд шинэлэг дэвшингүй технологийг нэвтрүүлэх зорилгоор, цаг үе, нийгмийн хэрэгцээ шаардлагатай уялдуулан сургалтын хөтөлбөрийг тасралтгүй боловсронгуй болгож, орчин үеийн техник, технологийн түвшинд лабораторийн суурь баазыг тоноглон, улмаар олон улсын сургалтын хөтөлбөрт ойртуулахын тулд сургалт-эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн холбоог бэхжүүлж, оюутнуудыг судалгаа шинжилгээний ажилд өргөнөөр оролцуулан идэвхи сонирхлыг дээшлүүлж, байгалийн төрөл бүрийн түүхий эдийг шинжлэх, олборлох, боловсруулах, ашиглах чиглэлээр мэргэжсэн олон талын мэдлэг бүхий хөрвөх чадвартай, компьютер програмчлал ба гадаад хэлний мэдлэгтэй химич, хими-технологич мэргэжлийн багш, судлаач, бакалавр бэлтгэх, сургалтын хөтөлбөрийг сэдвийн давхардалгүй гүнзгийрүүлж цаашид магистр, доктор (Ph.D) хүртэл эрдмийн зэрэг олгох шаталсан сургалт явуулахад оршино.

Эрдэм шинжилгээ сургалтын лаборатори:

Хими, хими-технологийн тэнхим нь эрдэм шинжилгээ сургалт судалгааны 8 лабораторитой , эрдэс судлалын музей лаборатори 1, нано технологи монголын уламжлалт технологи судлалын кабинет, лаборатори тус бүр 1, туршилт үйлдвэрлэлийн цех 1 зэрэг сургалтын баазтай.

Тэнхимийн багш оюутнуудын судалгааны ажлын чиглэл:

  • Байгалийн гаралтай эрдэс түүхий эдийг боловсруулах арга технологи
  • Хүрээлэн буй орчны бохирдол, бохирдлыг бууруулах арга зам түүнд нөлөөлөх хүчин зүйлсийн судалгаа /ус, хөрс, ургамал/
  • Усны судалгаа /эх үүсвэр чанар, аюулгүй байдал, бохирдол, усны менежмент/
  • Хүнсний химийн судалгаа / чанар, аюулгүй байдал, байгалийн гаралтай хүнсний нэмэлт бүтээгдэхүүн/

Судалгааны ажлууд:

Жил бүр химийн тэнхимээс санаачлан ус судлаачдын эрдэм шинжилгээний хурлыг “Усны чанар” сэдвийн хүрээнд зохион байгуулсаар хурлын эмхэтгэлүүдийг 10 дахь жилдээ гаргаж  байна.  2016 онд анх удаа Монголын уламжлалт технологи судлалаар олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж 3 жил тутамд судалгааны ажлаар уг  хурлыг зохион байгуулахаар ажиллаж байна. Түүнчлэн  2010 оноос хойш материалын физик химийн судалгаа шинжилгээний ажлуудыг  эрчимтэй явуулж, монголын уламжлалт технологи, шилжилтийн металлын соронзон чанар бүхий зэврэлтэнд тэсвэртэй хайлшийн хими технологийн судалгаа, хүрээлэн буй орчны бохирдол, бохирдлыг бууруулах арга зам түүнд нөлөөлөх хүчин зүйлсийн судалгаа  усны чанар, аюулгүй байдал, байгалийн гаралтай хүнсний нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэх зэрэг судалгааны ажлууд хийгдэж, эдгээр судалгааны ажлын үр дүнгээс “Эврика-2013” залуу багш, оюутны эрдэм шинжилгээний хуралд дэд байр, 2013-2014 оны МУИС-ын шилдэг судлаач багш, УБИС-ын 2013 оны Байгалийн ухааны салбарын оюутны эрдэм шинжилгээний бага хуралд тэргүүн байр, 2014 онд их, дээд сургуулийн оюутнуудын дунд зохиогддог “Хоол хүнсний үйлдвэрийн технологи дэвшил” эрдэм шинжилгээний хурлаас 3-р байрыг, 2015 оны хичээлийн жилд “Эврика” эрдэм шижилгээний хуралд дэд байр, 2016 оны хичээлийн жилд Улаанбаатарын их сургуулийн Байгалийн ухааны салбарын оюутны эрдэм шинжилгээний хуралд тэргүүн байр тус тус эзлээд байна.

2015-2017 оны хичээлийн жилд тус тэнхимд судалгааны ажлын дүнгээр БСШУСЯ-ны Дээд боловсролын шинэчлэлийн төслөөс оюутны санаачлагатай:

“Эрдсийн химийн сургалт судалгааны лабораторийн орчныг сайжруулах”

“Учирч болзошгүй эрсдэлээс хөгжлийн бэрхшээлтэй оюутан /иргэд/-ийг хамгаалах зөвлөмж” судлаач багш магистр докторын оюутны хамтарсан:

Бохир ус цэвэршүүлэхэд фотокаталитик идэвхт нано талст титаны оксидыг хэрэглэх химийн судалгаа” зэрэг төслүүд хэрэгжээд байна.

Хамтын ажиллагаатай байгууллагууд, сургууль судалгааны төвүүд

  • ӨМӨЗО-ны Багшийн их сургууль
  • ӨМӨЗО-ны Химийн аж үйлдвэрийн дээд сургууль
  • Японы Тохокүгийн их сургууль
  • Хими, хими технологийн хүрээлэн
  • Физик электроникийн хүрээлэн
  • БОНХЯ, Цэнгэг ус байгаль хамгаалах төв
  • МУИС, ШУТИС, АШУҮИС, БИС, ХААИС
  • Амьдрах ухаан МСҮТ
  • Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр
  • Дарханы хар төмөрлөгийн үйлдвэр
  • Спирт бал бурам ХХК
  • АПУ ХХК
  • Тесо корпораци