Хирошимагийн их сургуулийн монгол судлалын төв нээлтээ хийлээ.

210

      2018.09.03-ны өдөр Улаанбаатарын Их Сургуулийн Дорно Дахины Тэнхим Япон Хэлний Салбарын дэргэд Хирошима Их Сургуулийн Монгол судлалын төв нээлтээ хийлээ. Нээлтийн үйл ажиллагаанд Хирошима Их Сургуулийн захирал Очи Мицүо, дэд захирал Сато Тошиюки, гадаад харилцаа, эрдэм шинжилгээ хариуцсан захирал Сато Нобүхарү, тус сургуулийн сургалтын албаны мэргэжилтэн Окада Ясүши, Япон улсын элчин сайдын яамны 2-р нарийн бичгийн дарга Акира Ичиока, атташе Ямада Ёохэй, Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төвийн япон сангийн хэлний төвийн мэргэжилтэн Саито Сатоко, тус төвийн япон хэлний тасгийн дарга Б.Эрдэнэцэцэг, Кёкүшюүзан Батбаяр нар болон Улаанбаатарын их сургуулийн удирдлагууд, багш ажилчид, оюутнууд оролцлоо.
Тус төвийн үйл ажиллагааг нээж Улаанбаатарын Их Сургуулийн захирал док.проф. С.Байгалсайхан үг хэлсэн ба дараа нь Хирошима Их Сргуулийн захирал Очи Мицүо үг хэлж харилцан баяр хүргэн 2 тал цаашдын хамтын ажиллагаагаандаа бие биенээ дэмжин ажиллана гэдгээ илэрхийлэв.

      Хирошимагийн их сургууль, Улаанбаатарын их сургуулийн хамтын ажиллагаа 2016 оноос эхэлж оюутан солилцоо, багш нарын мэдлэг мэргэжлийг дээшлүүлэхэд үр бүтээлтэй хамтран ажиллаж улмаар 2017 онд хамтын ажиллагааны гэрээ байгуулсан юм.
Тус төвийг байгуулснаар 2 сургуулийн хамтын ажиллагаа цаашид гүнзгийрч оюутан залуучуудад мэргэжлийн чиг баримжаагаа зөв сонгоход зөвлөх, Японы шинэ технологийг Монголд суурьшуулахад хувь нэмрээ оруулах чадвартай, мэргэшсэн нарийн мэргэжлийн мэргэжилтнүүдийг зорилготой, төлөвлөгөөтэй бэлтгэх, хамтарсан эрдэм шинжилгээний төсөл хэрэгжүүлж, судалгааны ажил хийхэд дэмжлэг үзүүлэх, эрдэм шинжилгээний хурал хамтран зохион байгуулах, эрдэм шинжилгээний ном бүтээлээ солилцох зэргээр бидний хамтын ажиллагаа үе шаттайгаар өргөжих юм.