Япон улсын Хирошима их сургуулийн профессор Сато Нобүхарү УБИС-д зочлов

44
Хирошима их сургуулийн проф. монголч эрдэмтэн Сато Нобүхарү багш тус сургуулийн захирал док.проф.С.Байгалсайхан, дэд захирал док.проф.С.Цолмон, Дорно дахины тэнхимийн япон хэлний салбарын багш нартай уулзаж цаашдын хамтын ажиллагаагаа бэхжүүлэх, багшлах боловсон хүчний мэдлэг чадварыг сайжруулах, хамтын судалгаа хийх тал дээр харилцан ярилцаж санал бодлоо солилцсон байна. Уулзалтын дүнд
1. Хирошима их сургуулийн төлөөлөгчийн газрыг тус сургууль дээр байгуулах
2. Багш нарын заах аргазүй, эрдэм судлалын ажилд дэмжлэг үзүүлэх зорилгоор хамгийн эхлээд Ц.Амгалан багшийг Хирошима их сургуульд урьж харилцан үйл ажиллагаагаа судлахаар тогтлоо.