Хятадын бичиг соёлын өв Ханзны yлсын уралдааныг зохион байгуулав

72

Улаанбаатарын Их сургууль болон Улаанбаатар хот дахь  Хятадын соёлын төвийн хамтран зохион байгуулж буй Хятад орны бичиг соёлын өв болсон “Ханзны  II Улсын уралдаан” 2018 оны 3-р сарын 16 нд УБИС-ийн урлагийн зааланд болж өнгөрлөө.   Уг уралдаанд  Хятадын соёлын төвийн дарга Хасбагана болон  Улаанбаатарын Их Сургуулийн дэд захирал Д.Цолмон Улаанбаатарын Их сургуулийн сургалтын албаны дарга Г. Анхбаяр, Улаанбаатар хот дахь  Хятадын соёлын төвийн мэргэжилтэн Хурцбаатар нар уригдан ирж оролцов. УБИС-ийн Күнзийн тэнхимийн оюутнууд хятадын тулааны урлаг болох УШУ-гийн үзүүлбэрийг сонирхуулсан бөгөөд тус сургууль  БНХАУ-ын ЭСЯ-ны дэмжлэгтэй жил бүр Хятад улс руу Тайжи Чуаны 2350 юаны степинттэй тэтгэлэгт аялалт сургалт явуулдаг онцлогтой. Эдгээр оюутнууд нь тус тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан шилдэг оюутнууд юм.  Уг  үйл ажиллагаанд  их дээд сургууль болон ерөнхий боловсролын сургуулийн нийт 18 багийн 60 гаруй  оюутан суралцагсад хүрэлцэн ирж ур чадвар авхаалж самбаагаа сорив.  Их дээд сургуулийн ангилалд   УБИС-ын баг, МУБИС-ийн баг, Отгонтэнгэр Их сургуулийн баг, Их засаг олон улсын их сургуулийн баг,  ЕБС-иас   Юй Цай дунд сургуулийн баг , Найрамдал дунд сургуулийн баг, Ертөнц сургууль, Хүслийн өргөө сургуулийн баг, Хишиг дунд сургуулийн багууд хүрэлцэн ирж амжилттай оролцлоо.