ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ЗӨВЛӨГӨӨ, МЭДЭЭЛЭЛ

60

Элсэлтийн ерөнхий шалгалтад бүртгүүлсэн шалгуулагч нь шалгалт өгөх анги танхим, суудлын хуваариа 2018 оны 05-р сарын 15-наас хойш “Шалгуулагчийн булан”-аар нэвтэрч хэвлэж авна.

Шалгуулагч шалгалтад ирэхдээ дараах дөрвөн бичиг баримттай ирнэ.

  • Бүртгэлийн хуудас /Энэ онд ЕБС төгсөж буй шалгуулагч нь бүртгэлийн хуудсаа хэвлэн авч сургуулийн захирлаараа гарын үсэг зуруулж, тамга даруулж баталгаажуулна. 2018 оноос өмнөх оны шалгуулагчийн бүртгэлийн хуудас нь QR кодоор баталгаажсан тул шууд хэвлэн авна./
  • Суудлын хуваарь
  • Иргэний үнэмлэх болон түүнтэй адилтгах баримт бичиг
  • Бүрэн дунд боловсролын гэрчилгээ болон түүнээс дээш боловсрол эзэмшсэнийг гэрчлэх баримт бичиг бүрдүүлэн ирнэ.

Монгол хэлбичгийн шалгалт болон Элсэлтийн ерөнхий шалгалтын гүйцэтгэх хугацаа:

Даалгаврын гүйцэтгэх хугацаа 100 минут:

  • Монгол хэлбичгийн шалгалт
  • Математик
  • Физик
  • Хими

Даалгаврын гүйцэтгэх хугацаа 80 минут:

  • Монгол хэл
  • Орос хэл
  • Англи хэл
  • Газарзүй
  • Биологи
  • Монгол улсын түүх
  • Нийгмийн тухай мэдлэг

Элсэлтийн ерөнхий шалгалт нь 2018 оны 06-р сарын 16-20-ны өдрүүдэд зохион байгуулагдана.

Элсэлтийн ерөнхий шалгалтын дүн оноо, жагсаалтыг 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 09:00 цагаас өмнө www.eec.mnцахим хуудсанд байршуулан нийтэд зарлана. Шалгуулагч шалгалтын дүн, оноог өөрийн бүртгэлийн дугаар, болон нууц код ашиглан www.eec.mn цахим хуудаснаас үзэж болно.