Японы дэлхийд алдартай компаниуд Улаанбаатарын Их Сургуультай хамтран ажиллана

428

   2017 оны 9-р сарын 19-нд Япон Улсын дэлхийд алдартай Сигмакоки компанийн Ерөнхийлөгч Ёсуке Кондо, Касуяакико компанийн захирал Кунитаке Касуяа нар Төрийн өмчит Улаанбаатарын Их Сургуульд зочилж, шинээр нээгдэж байгаа оптикийн лабораторид тоног төхөөрөмж бэлэглэж, хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. Тус сургуулийн захирал С.Байгалсайхан /доктор (Sc.D), профессор/ болон сургуулийн удирдлага, дээрх компанийн удирдлагатай хамтран Монголд Японы шинэ технологийг нэвтрүүлэх, нутагшуулах, энэ чиглэлийн мэргэжилтэн бэлтгэх, эрүүл, баталгаатай хүнсээр хангах зорилтыг хэрэгжүүлэх үүднээс цагаан будаа, жимс, ногоог жилийн турш тасалгааны нөхцөлд, дэвшилтэт технологийг ашиглан тарьж ургуулах талаар хэлэлцэн тохиролцов.

   Монгол Улсад шинэ технологи нэвтрүүлэх, сургалтын материаллаг баазыг бэхжүүлэх, шинэ мэргэжилтэн бэлтгэх, оюутан солилцох үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж, Улаанбаатарын Их Сургуулийн Эрдмийн зөвлөлийн хурлын шийдвэрээр ноён Ё.Кондо, К.Касуяа нарт хүндэт доктор цол олгов. Уулзалтын төгсгөлд тус сургуулийн Археологийн музей, Ургамал судлалын лаборатори, Амьтан судлалын лаборатори үзэж сонирхон багш оюутны бүтээлийн дээжистэй танилцсан байна