Үшү, Тайжигийн сургалтын тайлан тоглолт болов

78

      БНХАУ-ын ХЯ, БНХАУ-аас Монгол улсад суугаа ЭСЯ хамтран зохион байгуулсан Үшү, Тайжигийн тэтэглэгт сургалтын төслийн хүрээнд, Хятад улсад суралцсан 20 монгол оюутны тайлан тоглолт 11-р сарын 24-нд БНХАУ-аас МУ-д суугаа ЭСЯ-ны хурлын танхимд боллоо.

Тус арга хэмжээнд: Хятадын талаас БНХАУ-аас МУ-д суугаа ЭСЯ-ны түр хамаарагч Ян Чиндүн, Эдийн засаг, худалдааны зөвлөх Сүнь Вэйрэнь, Цэргийн атташе Бао  Юйхай, Улс төрийн зөвлөх Гао Фэн-Ин, Улс төрийн зөвлөх Ли Яньжюнь зэрэг ЭСЯ-ны дипломат албаны хүмүүс, МУИС-ийн Күнзийн институтийн багш нарын төлөөлөл, Хятад улсаас МУ-д суугаа сэтгүүлчид, Монголын талаас БСШУЯ-ны сайд Ц.Цогзолмаа, Улаанбаатарын Их Сургуулийн захирал С.Байгалсайхан, дэд захирал С.Цолмон, Хятадад суралцсан Улаанбаатарын Их Сургуулийн оюутнууд, МУ-ын  хэрэгслийн сэтгүүлчид зэрэг нийт 100 шахам хүн оролцжээ. БНХАУ-аас МУ-д суугаа ЭСЯ-ны түр хамаарагч Ян Чиндүн тус арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ, тус арга хэмжээнд хүрэлцэн ирж оролцож буй зочдод хандан, БНХАУ-аас МУ-д суугаа ЭСЯ-ны нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлжээ.

Тэрээр: Хятад, Монгол хоёр орон бол хаяа нийлсэн мөнхийн хөрш юм. 2014 онд Хятад улсын дарга Ши Жиньпин МУ-д төрийн айлчлал хийх үеэр, хоёр орны харилцааг бүх талын стратегийн хамтын ажиллагааны түншийн харилцаа болгон дээшлүүлж, хөгжүүлснээс хойш, хоёр орны найрсаг харилцаа, ажил хэрэгч хамтын ажиллагаа тасралтгүй хөгжин гүнзгийрч ирлээ. Түүний дотор, БНХАУ-ын ХЯ, БНХАУ-аас МУ-д суугаа ЭСЯ-наас зохион байгуулан хэрэгжүүлж буй тэтэглэгт сургалтын төслийн хүрээн дэх олон төрлийн сургалтын арга хэмжээнд МУ-ын оюутнууд амжилттай оролцож, Хятадын талаас МУ-ын олон салбарт чадварлаг боловсон хүчнийг бэлтгэн өгч, МУ-ын талаас өндөр үнэлгээ авсан юм гэжээ.

Хятад улсад суралцсан Улаанбаатарын Их Сургуулийн оюутнууд өнөөдөр манай ЭСЯ-д хүрэлцэн ирж, сургалтынхаа үр дүнг харуулсан тайлан тоглолт хийж буй явдал нь Хятад, Монгол хоёр орны соёлын солилцооны салбар дахь ололт амжилтуудын нэгэн бодит үлгэр жишээ юм гэж тэрээр онцолжээ.

МУ-ын улам олон найз нөхөд Хятад улсад очиж, Хятад улсын талаарх ойлголтоо цаашид гүнзгийрүүлэн, Хятадын түүх соёл, өөрчлөлт нээлтийн ололт амжилттай танилцахыг бид үргэлжлэн дэмжинэ гэж Ян Чинпүн тэмдэглэсэн байна. Улаанбаатарын Их Сургуулийн захирал С.Байгальсайхан хариу үг хэлж, МУ-ын оюутнуудыг тэтэглэгт сургалтын төсөлд хамруулж, суралцуулсан Хятад улсын ХЯ, Хятадын ЭСЯ-д баяр талархал илэрхийлэв.

БНХАУ-аас МУ-д суугаа ЭСЯ-ны түр хамаарагч Ян Чиндүн, Улаанбаатарын Их Сургуулийн захирал С.Байгальсайхан нар харилцан дурсгалын зүйл бэлэглэсэн байна. БНХАУ-аас МУ-д суугаа ЭСЯ-ны Эдийн засаг, худалдааны зөвлөх Сүнь Вэйрэнь Хятадад амжилттай суралцсан 2 монгол оюутанд шагналын үнэмлэх, дурсгалын зүйл гардууллаа. Тус арга хэмжээнд, Улаанбаатарын Их Сургуулийн 20 оюутан Үшү, Тайжигийн олон сонирхолтой тоглолт хийж, сурлагын үр дүнгээ тайлагнасан байна.