Галсанбалдангийн Ловор

Монгол хэл, Утга соёлын тэнхимийн багш. Хэл бичгийн ухааны доктор (Ph.D), дэд профессор.

 

1961 онд Улсын багшийн дээд сургуулийг  Монгол хэл-утга зохиолын багш мэргэжлээр төгссөн.

 

2003 онд  Улаанбаатарын их сургуульд “Монгол оньсогын уран сайхан, утга учир зүй” сэдвээр Хэл бичгийн ухааны докторын (Ph.D) зэрэг хамгаалж, 2005 онд дэд профессор цол авсан байна.

 

Монголын зохиолчдын эвлэлийн шагналт зохиолч Галсанбалдангийн Ловор 50 гаруй ном зохиол нийтлүүлсний ихэнхи нь хүүхдийн зохиол болно. Жишээ нь:

  • Хүүхэд залуучуудын нэвтэрхий толь (Монгол орны тухай) I 1983 хамтын бүтээл
  • Хүүхэд залуучуудын нэвтэрхий толь (Социалист орнуудын тухай) II 1986 хамтын бүтээл
  • Хүүхэд залуучуудын нэвтэрхий толь (Дэлхий дахины тухай) III 1988 хамтын бүтээлээс гадна

хүүхдийн зохиол 13, Хоёрдугаар ангийханд зориулсан  танин мэдэхүйн номууд 6, Гуравдугаар ангийханд зориулсан танин мэдэхүйн номууд 7, Монгол угсаатны (унших цээжлэхэд зориулсан аман бүтээлийн эмхтгэл) 4, аман зохиолын эмхтгэлүүд 5, судлал шинжлэлийн ном 11, орчуулсан үлгэрүүд 4, Сэтгүүл нийтлэлийн ном 6 зэрэг томоохон бүтээлүүдийг туурвисан.

 

“Алтан гадас ” одон, Гэгээрлийн тэргүүний ажилтан, Соёлын тэргүүний ажилтан, Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан цол, тэмдгээр шагнагдаж байсан.

 

2015-04-01