Жүгнээгийн Пунцагдулам

Биологийн тэнхимийн шавж, амьтан судлалын багш. Биологийн ухааны доктор (Ph.D), дэд профессор.

1954-1964 онд Нийслэлийн 10 жилийн III дунд сургууль, 1964-1969 онд Монгол Улсын Их Сургуулийн Биологийн ангийг амьтан судлаач, биологийн багш мэргэжлээр төгссөн.

 

1994 онд “Монгол орны илтэст цохын, биологи экологи, аж ахуйн ач холбогдол” сэдвээр ОХУ-ын Санкт-Петербург хотын Амьтан судлалын хүрээлэнд боловсролын (Ph.D) докторын зэрэг хамгаалсан.

 

Монголын шавж судлалын нийгэмлэгийг санаачлан байгуулсан. Түүнчлэн “Мөөг, жимс-жимсгэний хөнөөлт шавж”, “Хадлан бэлчээрийн хөнөөлт шавж”, “Модлог идэшт шавж”, “Монгол орны ойн шавж”, “Монголын унаган болон дэлхийд ховордсон шавжийн биологи, экологи, эдийн засгийн үнэлгээ” зэрэг төсөл, сэдэвт ажилд биечлэн оролцож  үр дүнг хэлэлцүүлсэн.

 

Ном ганц сэдэвт болон хамтарсан зохиол-5, товхимол-1, хянан тохиолдуулсан ном-1, эрдэм шинжилгээний өгүүлэл-102 (бие дааж туурвисан бүтээл-64), эрдэм шинжилгээний илтгэл-3 (олон улсын хэмжээний илтгэл-1), байгаль орчны үнэлгээний ажил-60, удирдсан дипломын ажил бакалавр-4, магистр-2, докторын ажлы шүүмж санал-5, бакалаврын ажлын шүүмж санал-6, магистрын ажлын шүүмж санал-6, бусад бүтээлд өгсөн санал, тайлан, зөвлөмж, гарын авлага-6 гаргасан. /бүтээлийн жагсаалт/

 

Алтан гадас одон, Шинжлэх ухааны тэргүүний ажилтан цол тэмдэг,  70, 80 жилийн ойн медаль, VI, VII таван жилийн гавшгайч тэмдэг, Байгаль орчны Яамны жуух бичиг, Монгол-Оросын хамтарсан Биологийн экспедицийн хүндэт тэмдэгээр тус тус шагнагдаж байсан.

 

2015-04-01