Гаадамбын Билгүүдэй

Монгол хэл, Утга соёлын тэнхимийн эрхлэгч. Хэл бичгийн ухааны доктор (Ph.D), профессор

Нийслэлийн 23 дугаар дунд сургууль, 1986 онд Орос хэлний багшийн дээд сургуулийг орос хэлний багш мэргэжлээр төгссөн.  

1999 онд ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнд “Аман уламжлал ба Монголын нууц товчоон” сэдвээр дэд эрдэмтний зэрэг хамгаалсан.  

Монголын эртний уран зохиолын судалгаа, үүний дотор “Монголын нууц товчоон”-ы судалгаагаар ажилладаг, ном ганц сэдэвт зохиол 10, эрдэм шинжилгээний өгүүлэл 23, сурталчигааны өгүүлэл нийтлэл 38, орчуулга 11, орчуулсан хураангуй 19, удирдсан оюутны дипломын ажил 19, удирдсан магистрын дипломын ажил 8, оюутны дипломын ажлын шүүмж 15, магистрын ажлын шүүмж 24, докторын ажлын шүүмж санал 5, хянан тохиолдуулсан ном 10. Ц.Дамдинсүрэнгийн гэр музейн монгол номын бүртгэл. I боть. УБ., 1998. 376х., “Аман уламжлал ба “Монголын нууц товчоон”. УБ., 2000, 165х., “Шанжмятавын Гаадамба. – ХХ зууны монгол зохиолчид”. №15. УБ., 2004, 116х.“Өрнө дахины уран сайхны шүүмжлэлт сэтгэлгээний тойм”. УБ., 2007. 184 х.“Шанжмятавын Гаадамба: Санаа сэтгэлийн орчлонг сайхан болгох хөдөлмөр”. /Илтгэл дурсамжийн эмхтгэл/ УБ., 2009. 184 х., Гаадамба Шанджмятавын. «Сокровенное сказание монголов» как памятник художественной литературы. (XIII в.). Улан-Батор, 2009, с.166 зэрэг томоохон бүтээлүүдийг туурвисан. /бүтээлийн жагсаалт/

 2006 онд Шинжлэх ухааны тэргүүнийн ажилтан, 2010 онд Боловсролын тэргүүний ажилтан, 2011 онд Алтан гадас одонгоор тус тус шагнагдсан.

 

2015-04-01