Лүнрэгийн Дорж

Физик-Электроникийн тэнхимийн профессор багш.

1966  онд Хэнтий аймгийн Өндөрхааны 10 жилийн дунд сургууль,  1974 онд ЗХУ-ын Ульяновк хотын цэргийн холбооны дээд сургуулийг (хуучнаар) Радиохолбооны инженерийн мэргэжлээр, 1986 онд ЗХУ-ын цэргийн холбооны академийн дээд курсыг оператив – тактик, команд - штабын мэргэжлээр тус тус төгссөн.

1994 онд БШУЯ-ны Эрдмийн зэрэг цол олгох зөвлөлийн  1994 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 36 дугаар тогтоолоор эрдмийн дэд профессор ( № 94490), БХИС-ийн эрдмийн зөвлөлийн 2004 оны 1 дүгээр сарын 30- ны өдрийн шийдвэрээр профессор цол олгосон.

Зэвсэгт хүчний холбооны холбооны системийн найдвартай ажиллагааг дээшлүүлэх , холбооны системийг үнэлэх арга зүйн асуудлаар болон боловсрол судлалын чиглэлээр судалгааны ажил хийдэг бөгөөд мэргэжлийн чиглэлээр сурах бичиг, гарын авлага бичиж оюутнуудад ашиглуулахын зэрэгцээ багш нарын бичсэн сурах бичиг, гарын авлагыг хянан тохиолдуулж байв. Багшаар ажиллах хугацаандаа бакалаврын болон магистрын дипломын хэд хэдэн ажлыг удирдаж хамгаалуулсан.

 

2015-04-01