Гомбожавын Шархүү

Геофизик одон орон судлалын тэнхимийн эрхлэгч. Физикийн шинжлэх ухааны доктор (Ph.D), профессор.

1951-1961 онд Хэнтий аймагт ерөнхий боловсролын сургууль төгсөөд, 1961-1966 онд ЗХУ-ын Эрхүү хотын их сургуульд суралцаж “Физикч” мэргэжлээр төгссөн.

1997 онд онд “ 5 Гэвийн п-р харилцан үйлчлэл” сэдвээр  докторын (Ph.D) диссертацийг Монгол улсад хамгаалуулж, 2005 онд дэд профессор, 2007 онд профессор цол тус тус  олгожээ.

“Эгэл бөөмийн физик” чиглэлээр судалгааны ажлаа явуулж судалгааны ажлын үр дүнгээр 65 өгүүллийг Монгол улс болон гадаадын бусад орны эрдэм шинжилгээний хэвлэлүүдэд нийтлүүлэн  Харьцангуйн онол, Квант Физик, Атомын физик, Цөмийн физикүүдийн лекцийн товч лавлах болох “Модерн Физик”  номыг хамтран редакторлан хэвлүүлжээ.

1997 онд ШУ-ны тэргүүний ажилтан, 2002 онд Алтан гадас одон, 2005 онд Боловсролын тэргүүний ажилтанаар тус тус шагнагдаж байсан бидний бахархал эрдэмтдийн нэг юм.

 

 

 

 

2015-04-01