Цэндийн Эрдэнэбат

Гадаад хэлний тэнхимийн эрхлэгч. Хэл бичгийн ухааны доктор (Ph.D), профессор.

1970 онд Нийслэлийн 10 жилийн дунд сургууль, 1974 онд МУБИС-ийг монгол хэл, уран зохиолын багшийн мэргэжлээр төгссөн. 1981-1983 онд ОХУ-д эдийн засаг төлөвлөлт, 1993-1995 онд Япон улсад Боловсрол шинжлэх ухааны тогтолцоог судлах сургалтанд тус тус хамрагдаж мэргэжил дээшлүүлсэн.

2000 онд ШУА-ийн хэл, зохиолын хүрээлэнд “Монгол хэлний уугал үгийн судалгаа” сэдвээр докторын зэрэг хамгаалсан.

“Монгол хэлний уугал үгийн утга” судалгаагаар ажилладаг. “Монгол хэлний уугал үгийн сан”-2000 он, “Монголын нэвтэрхий толь”-д зохиогч  редактораар оролцсон, хамтын бүтээл 5, эрдэм шинжилгээний өгүүлэл-30 гаруй, гадаад дотоодын эрдэм шинжилгээний хуралд 20 гаруй илтгэл тавьж хэлэлцүүлэн магистр 30 гаруй, бакалаврын 40 өөд дипломын ажлыг удирдан хамгаалуулсан байна.

1970-1976 онд АБХэлтэст мэргэжилтэн, 1976-1986 онд Улсын төлөвлөгөөний комисст мэргэжилтэн, 1986 оноос одоог хүртэл ШУА-ийн ХЗХ-нд ЭША, 1996 оноос 2011 он хүртэл Улаанбаатарын их сургуульд багш, факультетийн декан, 2011 оноос Улаанбаатарын Их Сургуулийн гадаад хэлний тэнхмийн эрхлэгчээр ажиллаж байна. Монгол хэлний үгийн сангийн судлал, утга зүйг судалгааны гол чиглэл болгон ажилсаар байна.

2015-04-23