Үлэмжийн Бадам

Математик програм хангамжийн тэнхимийн эрхлэгч. Математикийн ухааны доктор, профессор.

1969 онд ОХУ-ын Эрхүү хотын улсын их сургуулийг хэрэглээний математикч мэргэжлээр төгссөн.  Эзэмшсэн мэргэжлийнхээ чиглэлээр ОХУ-д 5 удаа, ХБНГУ-д 2 удаа мэргэжил дээшлүүлсэн.

1979 онд ОХУ-ын Санкт-Петербург хотын улсын их сургуульд “Зарим бүлэг динамик системийн оновчтой параметрийг сонгон олох асуудал” сэдвээр доктор /Ph./-ын зэрэг хамгаалсан. 1988 онд дэд профессор, 2006 онд профессор цол хүртсэн.

Ү.Бадамын судалгааны ажлын чиглэл нь “Оновчтой удирдлагын онол, удирдах системийн амьдрах чадварыг дээшлүүлэх асуудлын хүрээнд тавигддаг онол ба хэрэглээний асуудлууд” бөгөөд нэг сэдэвт зохиол 2, сурах бичиг 5, эрдэм шинжилгээний өгүүлэл гадаадад 32, дотоодод 32-ыг   хэвлүүлсэн ба 3 докторын ажил, 10 гаруй магистр, 30 гаруй бакалаврын дипломыг удирдан хамгаалуулж магистр, баклаврын 30 шахам, докторын ажлын 3 шүүмж бичиж 2 номын редактораар ажилласан байна.  Мөн суурь судалгааны 3 сэдэвт ажил, хамтарсан 2 грант төслйн удирдагчаар ажилласан. Тэрээр суурь судалгааны төслийн тайлан 8, гадаадын хамтарсан төсөвт ажил 2-ыг шинжлэх ухааны академи болон шинжлэх ухаан технологийн санд шилжүүлж бусадтай хамтран 2 ажлыг үйлдвэрт шилжүүлсэн байна. Бүтээлийн жагсаалт

1988 онд Шинжлэх Ухааны Академийн хүндэт жуух, 1991 онд “Хөдөлмөрийн хүндэт медаль”, 2000 онд шинжлэх ухааны тэргүүний ажилтан, 2006 онд “Алтан гадас одон”, 2010 онд “Боловсролын тэргүүний ажилтан” цол, тэмдэгүүдээр шагнагдаж байсан.

 

 

2015-04-23