Чойжилжавын Дэчинпунцаг

Физик-Электроникийн тэнхмийн эрхлэгч. Физикийн ухааны доктор (Ph.D), профессор.

Завхан аймгийн Нөмрөгийн 10 жилийн дунд сургууль, 1972 онд МУИС-ийг радиофизикч мэргэжлээр, 1977 онд Дубнагийн МЛИС-ийг Философич мэргэжлээр төгссөн.

1993 онд “Их энергийн физикийн зурган мэдээллийг боловсруулах систем” сэдвээр Физик математикийн ухааны дэд эрдэмтний зэрэг хамгаалж, 1997 онд дэд профессор, 2001 онд Улаанбаатар Их Сургуулийн  профессор цол хүртсэн.

Физик электрон автомажуулалт чиглэлээр судалгааны ажлаа явуулдаг. Нэгэн сэдэвт ном сурах бичиг 4, Эрдэм шинжилгээний өгүүлэл 40 гаруй, суртчилгааны өгүүлэл 20 гаруй, улсын стандарт 10 гаруйг батлуулсан байна. Мөн физикийн сурах бичиг, физикийн тайлбар толь зэрэг  бүтээлүүдийг редакторласан ба “Цөмийн хөөст камерийн судалгааны хэмжилт хийдэг ПУОС-САМЕТ төхөөрөмжийг БЭСМ-4 ТЭМ-тай холбож автоматжуулсан систем”, “ЦШНИ – ийн Тооцоолох техник автоматчлалын лабораторид 1976 онд судалгаанд нэвтрүүлсэн. “Хөөст камерийн судалгааны хэмжилт хийдэг ПУОС төхөөрөмжийг КАМАК стандартын электроникоор тоноглож  автоматжуулсан систем” зэрэг томоохон бүтээлүүд туурвисан. 

1999 онд Шинжлэх Ухааны тэргүүний ажилтан, 2006 онд Боловсролын тэргүүний ажилтан, 1981 онд Бүтээлд олгодог “МХЗЭ-ийн нэрэмжит” шагнал, 2002 онд “Алтан гадас” одон, 2012 онд “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн” одонгоор тус тус шагнагдаж байсан. 

2015-04-23