Содномын Цолмон

Түүхийн ухааны доктор (Ph.D), профессор. Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал.

 

1971 онд Нийслэлийн 2-р дунд сургууль, 1976 онд МУИС-ийн ХБФ-ийг монгол хэл утга зохиолын багш  мэргэжлээр төгссөн.

 

1993 онд ШУА-ийн Түүхийн  хүрээлэнд “Галдан хааны нийгэм улс төрийн үйл ажиллагаа” 1644-1697  сэдвээр түүхийн ухааны докторын зэрэг хамгаалсан.

 

Монголын дундад зууны түүх, үүний дотор “Монголын Эзэнт гүрний түүх”-ийн  судалгаагаар ажилладаг, ном, нэг сэдэвт зохиол 5, хамтын бүтээл 6,  эрдэм шинжилгээний өгүүлэл, олон улсын хурлын илтгэл 32, сурталчилгааны өгүүлэл нийтлэл 50 гаруй, орчуулга 1, редакторласан бүтээл 13, удирдсан докторын дипломын ажил 1, удирдсан магистрын дипломын ажил 18, оюутны дипломын ажил 30 гаруй, шүүмж 15, магистрын ажлын шүүмж 24, докторын ажлын шүүмж 20 гаруйг бичжээ. Галдан бошигтын нийгэм улс төрийн харилцаа. 1644-1697 УБ., 1994, 2003. ШУА.Түүхийн хүрээлэн. Галдан хаан . УБ.Хаадын сан 2005., Монголын Алтан ордны улс УБ.2006 ШУА.Түүхийн хүрээлэн, Их Монгол улсын өртөө зам харилцаа УБ. 2006. ШУА Түүхийн хүрээлэн, Из эпистолярного наследия В.Л.Котвича. УБ.2011Ч.Дашдаваа нарын хамт, Плано Карпини  Монголчуудын түүх. УБ.1988. С.Туяагийн хамт орчуулга зэрэг томоохон бүтээл туурвисан.

 

1976 оноос өдгөөг хүртэл ШУА-ийн Түүхийн хүрээлэнд эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан 1995 оноос өдгөөг хүртэл Улаанбаатарын их сургуульд салбарын эрхлэгч, факультетийн декан, эрдэм шинжилгээ, гадаад харилцаа эрхэлсэн дэд захирлаар ажиллаж байна.

2015-04-23