Хятад хэлний салбар

Хятад хэлний салбар нь анх 1993 онд Гадаад хэлний тэнхимийн бүрэлдэхүүнд багтан 5 багштайгаар сургалтын үйл ажиллагаагаа эхлүүлсэн юм. 2002 оноос Хятад хэлний салбар болон хятад хэлний мэдлэг, хятад хэлний боловсрол, хэрэглээний ур чадвар, соёл ахуйн мэдлэгийг дээшлүүлэх чиглэлээр голлон ажилласаар байна.

 2004 оноос эхлэн оюутан суралцагчдын мэдлэг чадварыг дээшлүүлэн, туршлага солилцох зорилгоор “Хятад хэлний мэдлэг сорих тэмцээн”,  2008 оноос дорнын тэр дундаа Хятадын соёл зан заншлыг танин мэдүүлэх чиглэлээр “Хятад цайны соёл”өдөрлөг зэргийг жил бүр уламжлал болгон явуулсаар ирсэн.

Эдүгээ улсад хүлээн зөвшөөрөгдсөн бүх шатны хятад хэлний сургалтын стандарт, монгол хүнд хятад хэл заах аргазүйн үндсийг судалж нэвтрүүлэх, суралцах явцад тулгарах хүндрэл бэрхшээл түүнээс зайлсхийх арга замыг судлах чиглэлээр сургалтын чанарыг сайжруулах зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна.

Тус салбарын багш нар нь дэлхийн хятад хэлний холбоо болон монгол дахь күнзийн институт, хятад хэлний багш нарын холбоо зэрэг байгууллагууд хамтран хятад хэлний багш нарын заах арга зүйн семинарт тогтмол хамрагдан мэргэжил дээшлүүлдэг. Мөн дээрх шугамаар БНХАУ-ын Шан Дун-ы их сургуульд салбарын бүх монгол багш нар 3 жилийн давтамжтайгаар заах аргазүйн сургалт болон дэлхийн хятад хэлний холбооноос зохион байгуулдаг сурах бичгийн семинарт хамрагддаг. Хятад хэлний салбар нь ӨМӨЗО-ы  Багшийн Их Сургууль, Лань Жоу хотын Баруун хойд үндэстний төвийн их сургууль зэрэг сургуулиудтай эрдэм шинжилгээ сургалт судалгааны чиглэлээр хамтран ажилладаг.

 

 

2015-01-30