Гадаад харилцаа

Улаанбаатарын Их сургууль нь гадаад харилцаагаа өргөжүүлэхэд онцгой анхаарч өөрийн судалгааны чиглэлээр дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын их дээд сургууль, байгууллагууд тухайлбал Италийн “Триестийн академи”, Германы “Гамбургийн их сургууль”, Японы “Тохоку их сургууль”, Осакагийн их сургууль, Васеда их сургууль, Хакухо коллеж, БНСУ-ын “Оюун ухааны их сургууль”, Чоннамын их сургууль, Данкоокийн их сургууль, Сон Чун Хяны их сургууль, Кёнгги их сургууль, Дэгү их сургууль, Дэгү Кибер их сургууль, ОХУ-ын “Санкт-Петербургийн их сургууль”, Эрхүүгийн, Улаан-Үдийн, Буриадын, Алтайн Барнаулын, Читийн их сургууль, БНХАУ-ын Төвийн үндэстний их сургууль, Бээжингийн “Гадаад хэл, соёлын сургууль”, Янтай их сургууль, Өвөр Монголын Их Сургууль, Өвөр Монголын багшийн их сургууль болон Академи, судалгааны төвүүдтэй хамтын ажиллагааны хүрээнд сургалт, судалгаа эрдэм шинжилгээнийхээ ажлыг гүйцэтгэж байна.

БНХАУ, Япон, БНСУ гэх мэт МУ-д суугаа Элчин сайдын яамдууд болон БНСУ-ын Койка, Япон улсын JSV, Жайка, БНХАУ-ын Hanban зэрэг олон улсад үйл ажиллагаагаа идэвхитэй явуулдаг байгууллагуудтай хамтран ажилладаг ба энэхүү гэрээний хүрээнд сүүлийн 5 жилд БНХАУ-аас 4 мэргэжилтэн, 5 сайн дурын багш, Япон улсаас 9мэргэжилтэн багш, БНСУ-аас 7 багш нар гадаад хэлний заах арга, түүх соёлын чиглэлээр тус тус 1-2 жилийн хугацаагаар гадаад хэлийг түгээн дэлгэрүүлэх албан ёсны эрхтэй багш, мэргэжилтнүүд уригдан ирж ажиллаад байна.

Мөн ОХУ, БНСУ, Япон, БНХАУ, Буриад, Казахстан, Турк, АНУ зэрэг 10 гаруй орны ШУА-ийн хүрээлэн, их дээд сургуулиудын эрдэмтэн, багш судлаачид утга зохиол, хэл, түүх соёлын болон хамтарсан төсөл, хээрийн судалгаа шинжилгээ, хайгуул малтлага, эрдэм шинжилгээний ажлаар уригдан ирж ажиллаж байгаа судлаачдын тоо жил ирэх тутам нэмэгдэж байна.

Олон улсын төсөл, хөтөлбөр, хамтын ажиллагааны гэрээтэй ажилладаг сургуулиудын хүрээнд болон сургуулийн дотоод боломж эх үүсвэрээр сургалт, эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийх, үзэсгэлэн, уралдаанд оролцох зорилгоор жилд дундажаар 10-20 орчим профессор, багш нар гадаадад албан томилолтоор ажиллаж мэргэжил  мэдлэгээ дээшлүүлж байна. Гадаадад мэргэжил, мэдлэгээ дээшлүүлэн суралцах багш  судлаачи, магистрантур, докторантурын тоо өсөн нэмэгдсээр байна.

Жилд 10-аас доошгүй гадаад оюутан, магистрант, докторантурын сургалтанд оюутан солилцооны хөтөлбөр болон засгийн газрын тэтгэлэг, сургууль хоорондын гэрээний дагуу урт болон богино хугацааны сургалтанд хамрагдаж байна.

            Жил бүр УБИС-ийн 10-15 оюутанд сургуулийн хүндэт доктор БНСУ-ын Жан Сам Хён профессорын нэрэмжит тэтгэлэг, БНСУ-ын PAS /Pacific Asian Society/ Ази Номхон далайн орнуудын оюутан залуучууын байгууллагын нэрэмжит тэтгэлэг, Тайвань-Монголын нийгэмлэгийн, Японы “Сүмитомо” корпораци зэрэг байгууллагуудын бакалавр, магистр, докторын оюутнуудад тэтгэлэг олгож байна. Түүнчлэн эрдэм шинжилгээ, судалгаа, урлаг спортоор амжилт гаргасан оюутнуудад Ректорын нэрэмжит тэтгэлэг, кредитийн урамшуулал олгохоос гадна сургалтын төрийн сангаас хөнгөлөлттэй зээл, тэтгэлгийг олгодог юм.    

 

 

 

2015-02-04