Оюутны эрдэм шинжилгээний хурал амжилттай зохион байгуулагдлаа

Улаанбаатарын Их сургуулиас жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Оюутны эрдэм шинжилгээний хурал”  2016-2017 оны хичээлийн жилд амжилттай зохион байгуулагдлаа. Хурал Байгалийн ухааны салбар болон Нийгмийн шинжлэх ухааны салбар гэсэн 2 төрлөөр явагдлаа. 

Эрдэм шинжилгээний хуралд Нийгэм, Хүмүүнлэгийн ухааны салбараас Б. Төрболд “Хурдан морь унаач хүүхдийн эрхийн тухай асуудал ” сэдвээр тэргүүн байр эзэллээ. Байгалийн ухааны салбараас Б. Бямбажав, Э. Эрдэнэтуяа нар “Бохир усыг цэвэршүүлэхэд нано хэмжээст анатаз эрдсийг ашигласан судалгааны үр дүнгээс” сэдвээр тэргүүн байр эзэллээ. 

Нийт оролцсон оюутнууддаа баярлалаа. Та бүхэнд сурлагын өндөр амжилт хүсье. 

2017-03-30