Дэлхийн оюутан залуусын Хятад хэлний XVI-р олимпиад болох “ Хятад хэлний гүүр” тэмцээнд амжилттай оролцлоо

 МУИС-ийн дэргэдэх Күнзийн институт, Монголын Хятад хэлний багш нарын холбоо хамтран 2017 оны 4 сарын 1-нд Улаанбаатар чуулгад зохион байгуулсан Дэлхийн оюутан залуусын Хятад хэлний олимпиад болох “ Хятад хэлний гүүр” тэмцээний монгол дахь бүсийн шалгаруулалтнаас  тус сургуулийн Монгол-Хятад хэлний 4 ангийн оюутан П.Сувд-Эрдэнэ дэд байр 700 000 төгрөг, Бээжинд 14 хоног аялах эрх болон  Дэлхийн хятад хэлний олимпиад  үзэх эрх, мөн ангийн оюутан А.Долгорсүрэн , Ү. Анударь нар тус тус 3-р байр эзэлж 400 000 төгрөгний шагнал хүртлээ.

Тус тэмцээний “Шилдэг зохион байгуулагч  байгууллага” –аар Улаанбаатарын Их сургууль шалгарч “ Шилдэг удирдагч багшаар” тус сургуулийн хятад хэлний салбарын мэргэжилтэн багш Пань Инь Деэн шалгарсан явдалд халуун баяр хүргэж сурлага хөдөлмөр, цаашдын ажил үйлст өндөр амжилт хүсэн ерөөе.

2017-04-04