Багш нарын эрдэм шинжилгээний хурал амжилттай зохион байгуулагдлаа

 Улаанбаатарын Их сургуулиас жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Багш нарын эрдэм шинжилгээний хурал”  2017 оны 04 дүгээр сарын 14-ний 14 цагт эрдмийн зөвлөлийн өрөөнд амжилттай зохион байгуулагдлаа.

Эрдэм шинжилгээний хуралд Археологийн тэнхимийн багш Т.Идэрхангай, Д. Цэнд, Б. Амгаланбат, Э. Даваахүү нар “Хавцгайтын амны хадны зураг дахь Монгол гүрний үеийн өвөрмөц дүрслэлийн тухайд” илтгэлээр тэргүүн байр эзэллээ. 
Физик электроникийн тэнхимийн багш Ш. Дашпүрэв “Газар хөдлөлийн нөлөөн дэх цилиндр түлш хадгалах савны сейсмик нөлөө” илтгэлээр дэд байр эзэллээ. 
 

 

2017-04-17