Төрийн өмчит Улаанбаатарын Их сургуулийн эрдэмтдийн тоо нэмэгдлээ

 Улаанбаатарын Их сургуулийн 2016-2017 оны төгсөлтөөр Монгол судлал, Утга зохиол судлал, Түүх, Бизнесийн удирдлага, Хими, Хэрэглээний физик салбараас нийт 26 магистр, Утга зохиол судлалын  салбараас 1 доктор дипломоо гардан авлаа. Төгсөлтийн үйл ажиллагааг тус сургуулийн захирал доктор (Sc.D), профессор С.Байгалсайхан нээн төгсөгч эрдэмтэдийн цаашдын судалгаа шинжилгээнд амжилт хүслээ. Мөн УЗ-ын орлогч дарга С.Цэдэндамба үг хэлж, академич профессорууд төгсөгчдөд диплом гардууллаа. Үйл ажиллагаанд

СГЗ Д.Цэдэв /доктор (Sc.D ), профессор/

СГЗ Ч.Дагвадорж /доктор (Ph.D), профессор/

Академич Ц.Баатар

Академич Б.Пүрэвсүрэн

Д.Баатар /доктор (Sc.D ), профессор/

С.Цолмон /доктор (Ph.D), профессор/

МУ-ын гавьяат багш О.Цэвэгдорж /доктор (Ph.D), профессор/

Э.Ганболд /доктор (Sc.D ), профессор/

Ж.Оюун /доктор (Sc.D ), профессор/

Ү.Бадам /доктор (Ph.D), профессор/

Ч.Дэчинпунцаг /доктор (Ph.D), профессор/

Ц.Эрдэнэбат /доктор (Ph.D), профессор/

Г.Шархүү /доктор (Ph.D), профессор/

Г.Анхбаяр /доктор (Ph.D), профессор/  нэр хүндтэй багш, профессорууд оролцов.

 Соёлын гавьяат зүтгэлтэн доктор (Ph.D), профессор Ч.Дагвадорж багшаар удирдуулсан  Хэлбичгийн ухааны доктор (Ph.D ) Галсангийн Болормаа нь “Хотгойд яруу найраг, туурвилын зарим асуудал” сэдвээр  диссертациа  амжилттай хамгааллаа. Эрдэмтэн судлаач та бүхэндээ халуун баяр хүргэе.

2017-04-20