Химийн тэнхим

Тэнхимийн үүсэл, хөгжлийн түүх. 1992 онд ШУА-ийн дэргэд Технологийн дээд сургууль /Одоогийн УБИС/ анх байгуулагдахад Хими-Технологийн тэнхим нь байгалийн ухааны цөм болж хамт байгуулагдсан ба Хими Технологийн тэнхимийн эрхлэгчээр Химийн хүрээлэнгийн захирал байсан Академич Д.Бадгаа 1992 оноос 2002 он хүртэл ажиллаж байв.

Тэнхимийн хичээлийн хөтөлбөрүүдийг органик бус химийн чиглэлээр Д.Бадарч (Ph.D), Ж.Оюун (Ph.D), Органик химийн чиглэлээр Б.Пүрэвсүрэн (Ph.D) нарын химичид боловсруулан Гэгээрлийн яамаар батлуулж 26 оюутантай анхны хичээл эхэлж байжээ.

1994 оноос Ж.Оюун багшийн санаачлагаар Ерөнхий хими ба Органик бус химийн лабораторийн хэсгийг сургуулийн 318 тоот өрөөнд анх зохион байгуулж, 1995 оноос Геологи Эрдэс баялагийн хүрээлэнд эрхэлж буй Геохимийн лабораторио хүрээлэн сургууль дундын лаборатори болгохоор санал оруулж нүүлгэн ирж сургалт эрдэм шинжилгээний зориулалтаар ажиллуулах болсноор сургалтын дадлагын хичээлүүд сургууль дээрээ явагдах болж эрдэм шинжилгээний төсөл Геологи эрдэс баялагийн хүрээлэнтэй хамтран хэрэгжиж тайлангууд бичигдэж эхэлсэн юм.

2002 оноос тус тэнхимийн эрхлэгчийн ажлыг Ж.Оюун (Sc.D) хүлээн авч, өдгөөг хүртэл ажилласаар байна. Энэ үеэс сургалтын лабораториудыг өргөтгөн тэнхимийн дэргэд эрдэм шинжилгээний ажилд туслах, оюутнуудын эрдэм шинжилгээний ажлыг удирдах “Профессор багш нарын баг” ажиллах болов.

Хими-Технологийн тэнхим нь эрдэм шинжилгээний ба сургалтын лаборатори, эрдэм шинжилгээ судалгааны 8 лабораторитой (эрдэс судлалын музей лаборатори 1, нано технологи монголын уламжлалт технологи судлалын кабинет, лаборатори тус бүр 1, туршилт үйлдвэрлэлийн цех 1 зэрэг) сургалтын баазтай.

Тус тэнхим нь сургалт-судалгаа-туршилт үйлдвэрлэлийн чиглэлээр судалгаа шинжилгээний ажил хийж, судалгааны 3 төсөл, эрдэм шинжилгээний нэг сэдэвт ажил 1 тус тус хэрэгжүүлж, 6 патент, 9 ашигтай загварын гэрчилгээ авч, сургалтанд зориулсан 12 ном, сурах бичиг бичигджээ.

2005 оноос магистр, доктор (Ph.D)-ын зэрэг олгох сургалт явуулах зөвшөөрөл авч, 8 доктор, 60 гаруй магистр сургаж, 5 доктор, 30 магистрыг химийн тэнхимийн багш нар удирдан хамгаалуулжээ. Мөн жил бүр химийн тэнхимээс санаачлан Улаанбаатар, Эрдэнэт хотын ус судлаачдын эрдэм шинжилгээний хурлыг “Усны чанар” сэдвийн хүрээнд зохион байгуулсаар хурлын эмхэтгэлүүдийг 10 жил жилдээ гаргаж  байна.  

2010 оноос хойш материалын физик химийн судалгаа шинжилгээний ажлуудыг  эрчимтэй явуулж, катализаторын физик химийн судалгаа, наноматериалын хими технологийн судалгаа, монголын уламжлалт технологи, шилжилттийн металлын соронзон чанар бүхий зэврэлтэнд тэсвэртэй хайлшийн хими технологийн судалгаа зэрэг эрдэм шинжилгээний ажлууд хийгдэж, эдгээр судалгааны ажлын үр дүнгээс “Эврика-2013” залуу багш, оюутны эрдэм шинжилгээний хуралд дэд байр, 2013-2014 оны МУИС-ын шилдэг судлаач багш, УБИС-ын 2013 оны Байгалийн ухааны салбарын оюутны эрдэм шинжилгээний бага хуралд тэргүүн байр, 2014 онд их, дээд сургуулийн оюутнуудын дунд зохиогддог “Хоол хүнсний үйлдвэрийн технологи дэвшил” эрдэм шинжилгээний хурлаас 3-р байрыг тус тус эзлээд байна. 

                  Химийн тэнхимийн зорилго, чиглэл: Улаанбаатарын их сургуулийн химийн тэнхимийн сургалтын хөтөлбөрийн зорилго нь тус сургуулийн эрхэм зорилго, зорилттой нийцэн, оюутны сургалтын чанарыг дээшлүүлэхэд шинэлэг дэвшингүй технологийг нэвтрүүлэх зорилгоор, цаг үе, нийгмийн хэрэгцээ шаардлагатай уялдуулан сургалтын хөтөлбөрийг тасралтгүй боловсронгуй болгож, орчин үеийн техник, технологийн түвшинд лабораторийн суурь баазыг тоноглон, улмаар олон улсын сургалтын хөтөлбөрт ойртуулахын тулд сургалт-эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн холбоог бэхжүүлж, оюутнуудыг судалгаа шинжилгээний ажилд өргөнөөр оролцуулан идэвхи сонирхлыг дээшлүүлж, эх орны байгалийн төрөл бүрийн түүхий эдийг шинжлэх, олборлох, боловсруулах, ашиглах чиглэлээр мэргэжсэн зах зээлд хөрвөх чадвартай, компьютер програмчлал ба гадаад хэлний мэдлэгтэй химич, хими-технологич мэргэжлийн багш, судлаач, бакалавр бэлтгэх, сургалтын хөтөлбөрийг сэдвийн давхардалгүй гүнзгийрүүлж цаашид магистр, доктор (Ph.D) хүртэл эрдмийн зэрэг олгох шаталсан сургалт явуулахад оршино.

 

Багшийн нэр, албан тушаалын зэрэглэл

Судалгааны ажлын чиглэл

Холбоо барих

Бүтээлийн жагсаалт

 Ж.Оюун

Sc.D,профессор

Тэнхимийн эрхлэгч

Органик бус хими, эрдсийн хими

oyunj@usu.edu.mn

Дэлгэрэнгүй

Д.Уртнасан

Ph.D, профессор

Багш

Биохими

urtnasand@usu.edu.mn

Дэлгэрэнгүй

Б.Мөнхцэцэг

Доктор

 Ахлах багш

Органик бус хими, эрдсийн хими

monkhtsetsegb@usu.edu.mn

Дэлгэрэнгүй

 Н.Өлзийжаргал

Доктор

багш

Материал судлал, катализаторын физик-химийн шинж чанарын судалгаа

olziijargaln@usu.edu.mn

Дэлгэрэнгүй

О.Энх-Уянга

магистр

 Багш

Органик бус хими

enkh-uyangao@usu.edu.mn

Дэлгэрэнгүй

 

2015-03-04