Түүхийн тэнхим

Тэнхимийн үүсэл хөгжил. Тус тэнхим нь 1993 онд байгуулагдан 14 оюутантайгаар анхны төгсөлтөө хийж байлаа.Одоогоор 15 удаагийн төгсөлтийн 500 гаруй оюутныг түүхч мэргэжлийн зэрэгцээ Хятад, Япон, Солонгос хэл судлалаар давхар мэргэшүүлэн төгсгөсөн байна. Түүхийн тэнхимийг түүхч, япон, солонгос, хятад хэлний орчуулагч мэргэжлээр төгссөн төгсөгчдийн нэлээд нь магистрийн зэрэгт дэвшин суралцахын зэрэгцээ, төгссөн сургууль улсын болон, төрийн болон хувийн их, дээд сургуулиудад багшлан, ШУА-ийн Түүхийн хүрээлэн, Үндэсний Архивын газар, Үндэсний Түүхийн музей, Тагнуулын төв газар зэрэг эрдэм шинжилгээнийн байгууллагад үр бүтээлтэй ажиллаж байна.

Тэнхимийн эрхэм зорилго. Шинжлэх ухааны өргөн мэдлэгтэй, судалгааны ажлын чадвартай, бүтээлч сэтгэлгээ бүхий түүхч, судлаачийг бэлтгэн гаргахад зохих хувь нэмэр оруулахад оршино.

Хөтөлбөрт ажлууд. Тус тэнхимийн оюутнууд 1-р ангидаа археологийн хээрийн дадлага хийдэг бөгөөд тус хээрийн дадлагаар Монгол орныхоо түүхийн дурсгалт газруудаар аялан явахын дээр археологийн малтлага судалгаанд оролцдог ба Түүх-Хятад хэлний төгсөх ангийн оюутнууд БНХАУ-ын Өвөр Монголын Хөх хотын багшийн их сургуульд жил бүр дадлага хийдэг уламжлалтай. Мөн Япон улсын Осакагийн сургуультай оюутан солилцооны журмаар жил бүр оюутан явуулж сургадаг.

Түүхийн тэнхимийн дэргэд түүхийн судалгаа сурталчилгааны “Бичиг судартан” клуб ажилладаг бөгөөд тус клубын оюутнууд түүх, соёлын дурсгалуудтай танилцах аялал зохион байгуулах, судалгаа шинжилгээний ажил хийх, илтгэх чадвараа дээшлүүлэх хамтран суралцах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байна.

Тэнхимийн хамт олон. Тус тэнхимд түүхийн шинжлэх ухааны доктор доктор (Sc.D), профессор О.Пүрэв, доктор (Ph.D) дэд профессор Ц.Энхчимэг болон магистр Ү.Дэлгэрмаа, Б.Должинсорогдог, Б.Даваацэрэн, Г.Хишигжаргал, Г.Батхишиг, П.Одмаа нарын эрдэмтэн багш нар ажиллаж байв. Одоогийн тэнхимийн бүрэлдэхүүнд (Ph.D) Д.Баярсайхан, доктор (Ph.D), профессор С.Цолмон, доктор (Ph.D), дэд профессор Н.Хишигт, докторант Б.Галбадрах, Т.Эрдэнэхишиг нар багшилж байна.

 

Багшийн нэр, албан тушаалын зэрэглэл

Судалгааны ажлын чиглэл

Холбоо барих

Бүтээлийн жагсаалт

Тэнхимийн эрхлэгч

 

Д.Баярсайхан

Доктор(Ph.D)

Монголын түүх бичлэг

bayarsaikhan@usu.edu.mn

 

Bayrhistory.miniih.com

 

 

дэлгэрэнгүй

 

Б.Галбадрах

/докторант/ багш

Хүннүгийн түүх, соёл

galbadrakhb@usu.edu.mn

дэлгэрэнгүй

 

Т.Эрдэнэхишиг

/докторант/ багш

Д.Догсом намтар үйл ажиллагаа

erdenekhishigt@usu.edu.mn

дэлгэрэнгүй

 

 

2015-03-04