Хүмүүнлэгийн ухааны тэнхим

Тус тэнхим нь 2006-2007 оны хичээлийн жилээс Нийгмийн ухааны факультетийн харьяанд “Гүн ухаан-улс төр судлал, социологи, түүх аялал жуулчлалын тэнхим” нэртэйгээр анх байгуулагдаж 2009-2010 оны хичээлийн жилд “Хүмүүнлэгийн ухааны тэнхим” болгон өргөтгөсөн юм. Анхны тэнхимийн эрхлэгчээр МУ-ын гавьяат багш, доктор (PhD), профессор О.Цэвэгдорж ажиллаж байсан бөгөөд 2009-2010 оны хичээлийн жилд сургуулийн “Шилдэг тэнхим” болсон. Одоо тэнхимийн эрхлэгчээр доктор (PhD) С.Туул ажиллаж байна.

Тэнхим байгуулагдсанаас хойш:

                            Гүн ухаан-улс төр судлал, нийгмийн ухааны багш

                            Төрийн захиргааны удирдлага-төрийн удирдлагын менежер

                            Социологич-нийгмийн ажилтан

                            Түүх-аялал жуулчлалын менежер мэргэжлээр мэргэжилтэн бэлтгэж байна.

Аялал жуулчлал, социологч-нийгмийн ажилтан, улс төр, философи, төрийн захиргааны удирдлага чиглэлээр мэргэжлийн төрөлжсөн кабинетуудыг ашиглалтанд оруулж,  оюутны дадлагыг төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллага, ерөнхий боловсролын дунд сургуулиудад хийлгэн сургалтын орчныг бүрдүүлэн ажилладаг. 2009 оны хичээлийн жилээс тус тэнхим нь жил бүр  багш, оюутны эрдэм судлалын ажлыг хөхиүлэн дэмжихийн тулд тэнхимийн “Эрдэм шинжилгээний өгүүлэг”-ийг эмхэтгэн гаргаж байна.

Тэнхимийн эрхэм зорилго. Мэргэжлийн өндөр мэдлэгтэй, өргөн хүрээнд сэтгэх чадвартай, нийгмийн шаардлагыг хангахуйц бие хүнийг бэлтгэнэ.

Хөтөлбөрт ажлууд. Хичээл сургалтын үйл ажиллагаанаас гадна “Мэргэжил сурталчлах өдөрлөг”,  “Монгол үндэсний хувцасны өдөрлөг”, “Төрийн удирдлагын мэргэжлийн олимпиад” зэргийг уламжлал болгон зохион байгуулдгаас гадна, тэнхимийн дэргэд оюутны Парламентийн мэтгэлцээний “LEADERS” клуб, Төрийн захиргааны удирдлага мэргэжлийн “Менежер” клуб ажиллаж оюутны мэдлэг, чадварыг хөгжүүлэх, илтгэх урлаг, эрдэм шинжилгээ судалгаа, спорт, урлагийн олон төрлийн үйл ажиллагаа явуулж байна. Үүний үр дүнд 2012 онд МУБИС, Үндсэн Хуулийн Цэцээс хамтран зохион байгуулсан “Бид эрх зүйн этгээд” тэмцээнд ТЗУ мэргэжлийн ангийн оюутнууд оролцон “Тэргүүн байр” эзэлсэн юм. Мөн суралцаж буй мэргэжлийн чиглэлээр зохион байгуулагддаг улсын болон сургуулийн хэмжээний эрдэм шинжилгээний хурлуудад оюутнуудыг байнга бэлтгэн оролцуулж  дээгүүр байр эзэлж байна.

Тэнхимийн аялал жуулчлалын багш нар “Монголын Аялал Жуулчлалын холбоо”, “Аялал жуулчлалын тогтвортой хөгжлийн төв”, “Монголын Аялал Жуулчлалын Багш Судлаачдын нийгэмлэг” БОАЖЯ-аас зохион байгуулдаг семинар сургалт, “Туриад” аялалын тэмцээнд тогтмол оролцож ирлээ.

 

Багшийн нэр, албан тушаалын зэрэглэл

Судалгааны ажлын чиглэл

Холбоо барих

Бүтээлийн жагсаалт

Зөвлөх багш

 О.Цэвэгдорж

 Доктор(Ph.D) профессор

Монголын гадаад харилцааны өнөөгийн бодлого ирээдүйн зорилт

 

 

 

дэлгэрэнгүй

Тэнхимийн эрхлэгч

 С.Туул

Доктор(Ph.D)

Хүмүүжлийн орчин, Төрийн удирдлагын хөгжил, шинэчлэл

tuuls@usu.edu.mn

дэлгэрэнгүй

 Д. Баярмаа

/ахлах багш /

(Ph.D), дэд профессор

Хүний хөгжлийн шатлалт төвшинд оношлох

bayarmaad@usu.edu.mn

дэлгэрэнгүй

 Ц.Батдолгор

/Магистр/

Багш

Монголчуудын эрхийн ухамсар, Монголын уламжлалт ёс зүйн асуудал

 

batdolgorts@usu.edu.mn

дэлгэрэнгүй

 И.Өлзийсайхан

/Докторант/

багш

Монголын нийгэм -улс төрийн сэтгэлгээний түүх

 

olziisaikhani@usu.edu.mn

дэлгэрэнгүй

 А.Бат-Орших

/магистр/

 багш

Нийгмийн ажлын мэргэжлийн ёс зүйн асуудал, Хүүхэд хамгаалал

 

bat-orshiha@usu.edu.mn

дэлгэрэнгүй

Н.Мөнхбат

/магистр/

багш

Монголын нийгмийн давхраажилт, Малчидын амьдархуйн зан үйл, Эрүүл амьдралын хэв маяг, өөрчлөлт

 

monkhbatb@usu.edu.mn

дэлгэрэнгүй

 

 

 

 

2015-03-04