Захирлын мэндчилгээ

Улаанбаатар нийслэлээрээ овоглосон тус сургуулийн хамт олон тус сургуулийг төгссөн олон мянган төгсөгчид, ажиллаж хөдөлмөрлөж байсан олон зуун эрдэмтэн багш ажилтан, гадаад дотоодын хамтрагчид та бүхэнд ажил хөдөлмөр, эрүүл энхийн хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Улаанбаатарын Их Сургуулийн үйл ажиллагааны чиглэл нь нийслэл хотод инженер, технологи, байгаль-экологи, мэдээлэл, төр эрхзүйн мэргэжилтэн бэлтгэх, давтан сургахын зэрэгцээгээр Монгол улсын шинжлэх ухааны залуу боловсон хүчин бэлтгэдэг уламжлалаа улам өргөжүүлэн ажиллах шинэ хандлагатай болж хэтийн болон дунд, ойр хугацааны төлөвлөлтийг хийн ажиллаж байна.

Улаанбаатар хотын Засаг даргын Тамгын газар, хотын дүүргүүд, яам албан газар, төр болон хувийн бизнесийн байгууллагуудтай нягт хамтын ажиллагааны гэрээ байгуулж зорилгоо биелүүлэхийн төлөө чармайн ажиллаж байна.

Түүнчлэн Монгол улс, нийслэл хотын нийгэм-эдийн засгийн өмнө тулгарсан асуудлуудыг шийдвэрлэхэд дэмжлэг туслалцаа үзүүлэх зорилгоор БНХАУ, ОХУ, БНСУ, АНУ, БНУАУ, Япон зэрэг орнуудын их, дээд сургууль, эрдэм шинжилгээний гэрээт ажил, оюутан, магистр, докторын хамтын хөтөлбөр хэрэгжүүлэх, багш оюутан солилцох туршлага судлах, хамтын хурал семинар зохион байгуулах ажил амжилттай хийгдэж байна.

 

Манай сургуульд суралцах, хамтран ажиллах гадаад дотоодын хэнд ч сургуулийн маань хаалга нээлттэй бөгөөд Эрхэм та бүхэнд чанарын боловсрол, шинжлэх ухаан технологийн өндөр мэдлэг олгож, орчин цагийн хөгжлийн төвшинд тохирохуйц эрдэм шинжилгээний хамтын ажил хийх эрдэмтэн багш, сургалтын тоног төхөөрөмж, мэдээлэл номын сан бүхий УЛААНБААТАРЫН ИХ СУРГУУЛЬ бүхий л талаар боловсролын үйлчилгээ үзүүлэхэд бэлэн байна.

 

Захирал С.Байгалсайхан /доктор Sc.D., профессор/

 

 

 

2012-05-29