Оюутны холбооны танилцуулга

Манай сургуулийн Оюутны холбоо нь оюутан, суралцагчдын нийтлэг эрх ашгийг хамгаалан, амжилттай суралцах нөхцөлийг нь бүрдүүлэн ажиллладаг. Анх 1994 онд оюутан залуусын эрх ашгийн төлөө “Оюутны зөвлөл” нэртэйгээр байгуулагдаж байсан бол өдгөө “Оюутны холбоо” болон өргөжиж  МОХ-ны шинэ зуунд баримтлах бодлого, үйл ажиллагааны чиглэл, дээд боловсролын салбарын харилцаан дахь хамтын ажиллагаа, хяналтын үүргийг бодитоор гүйцэтгэх чадвартай, эрх ашгийг хамгаалагч мэргэжлийн байгууллага болон хөгжих стратеги төлөвлөлтийг дэмжин ажиллаж байна.

2014-2015 оны хичээлийн жилээс  оюутны холбооны  тэргүүнээр математик програм хангамжын 3-р ангийн оюутан Түвшинсайхан ажиллаж байна. Оюутны зөвлөл нь тэнхим тус бүрээс оюутны төлөөлөлтэй байдаг.

Оюутны холбоо нь дараах үйл ажиллагаануудад идэвхитэй оролцож хамтран ажиллан амжилттай зохион байгуулдаг.

Үүнд:

  • Оюутны нийтийн тээврийн цахим картны захиалга авах, өгөх
  •  МОХ-ны ВИЗА картны захиалга хамруулах
  • Оюутны алба, Сургалтын албаны үйл ажиллагааг оюутнуудад хүргэх
  •  Урлаг, спортын уралдаан тэмцээнийг зохион байгуулах
  • Эрдэм шинжилгээний хурал болон улсын хэмжээнд зохион байгуулагдах уралдааны тэмуээний мэдээ мэдээллээр хангах
  • МОХ-ны үйл ажиллагаа, хөтөлбөрт ажлуудын талаар оюутнуудад хүргэх
  • Дугуйлан, секцийн үйл ажиллагаанд оролцуулах, идэвхтэй хамруулах
  • Сургууль болон алба хэлтсүүдээс зохион байгуулж буй өдөрлөг арга хэмжээг дэмжиж ажиллах
  • Оюутны холбоо  болон тэнхимээс зохион байгуулж буй хөтөлбөрт арга хэмжээ, лекц семинарт идэвхтэй хамтран ажиллах гэх мэт.

Үндсэн зорилго нь: Оюутнуудын дунд олон талт үйл ажиллагаа өрнүүлэх, нийгэм соёлын идэвхийг сайжруулах, чөлөөт цагийг нь зөв боловсон өнгөрүүлэх тус холбооны зорилго оршино. 

 

2015-01-30