Япон хэлний салбар

 Үүсэл хөгжил. Япон хэлний салбар нь 1992 онд тус сургууль байгуулагдсанаас 1 жилийн дараа буюу 1993 онд Зүүн хойд ази судлалын хүрээлэнгийн эрдэмтдийн оюуны бааз суурь, нөр их хүчин чармайлтын үр дүнд түшиглэн япон хэлний сургалтаа эхэлж байлаа. Анх 20 орчим оюутантай сургалтаа эхэлж байсан бол өнөөдөр 600 гаруй боловсон хүчнийг бэлтгэн гаргасан байна. Тус салбарыг үндэслэн байгуулагчид нь одоогийн Олон Улс судлалын Хүрээлэнгийн доктор, профессор япон судлаач Б.Сэржав, японы нэрт монголч эрдэмтэн Оосакагийн их сургуулийн профессор асан Арай Шиничи  багш нар юм. Салбар байгуулагдсан цагаас хойш монгол японы олон эрдэмтэн багш нар, судлаачид уг салбарыг өргөжүүлэн хөгжүүлэх, япон хэл соёлыг монгол оюутнуудад сурталчлан таниулахад хүчин зүтгэж ихээхэн хувь нэмэр оруулсныг цохон тэмдэглэх нь зүйтэй.

Оюутны үйл ажиллагаа:

  • Жил бүр уламжлал болгон оюутнуудын мэдлэг чадвар, авьяас, авхаалж самбааг сорьж “Японоор ярьж сурцгаая” намрын өдөрлөг
  • “Япон хэлийг хэн сайн мэдэх вэ” тэмцээн, “Уран илтгэлийн тэмцээн”,”АХА”зэргийг япон хэлний мэдлэгийг сорьж зохион байгуулдаг
  • Мөн 1 дүгээр ангийн оюутнуудын дунд “Цэвэр бичигтэн”  “Цаасан нугалбарын тэмцээн” зэргийг уламжлал болгон зохион байгуулсаар байна.

  Хамт олны танилцуулга. Манай салбар одоогоор 6 багштай, орчуулга-япон хэл, түүх судлаач-япон хэлний орчуулагч, археологич-япон хэлний орчуулагч гэсэн 3 мэргэжлээр япон хэлний сургалт, судалгаа явуулж байна. Багшлах боловсон хүчин 100% япон улсад мэргэжил дээшлүүлж ирсэний бөгөөд багш Ц.Амгалан 2004-2006 онд Тохокүгийн Их Сургуулийн Зүүн Хойд Ази Судлалын Төвд, мөн 2011 онд JENESYS олон улсын япон судлаачдын хөтөлбөрт,  Ч.Маналсүрэн 2006-2007 онд  Тохокүгийн Их Сургуулийн Зүүн Хойд Ази Судлалын Төвд, 2012 онд Япон хэлний олон улсын институтэд, 2005-2006 онд О.Отгонжаргал Япон хэлний олон улсын институтэд, Л.Эрдэнэцэцэг, Ц.Нэргүй нар 2011 онд онд JENESYS олон улсын япон судлаачдын хөтөлбөрт, 2012 онд Ц.Цэнгэлсүрэн Япон хэлний олон улсын институтэд тус тус хамрагдаж суралцсан болно.

                          

Багшийн нэр, албан тушаалын зэрэглэл

Судалгааны ажлын чиглэл

Холбоо барих

Бүтээлийн жагсаалт

Ц.Амгалан

магистр /

            салбарын эрхлэгч

Монгол-Япон хэлний танихуйн хэл шинжлэлийн харьцуулсан судалгаа

amgalants@usu.edu.mn

дэлгэрэнгүй

Л.Эрдэнэцэцэг

магистр /

Ахлах багш

 

erdenetsetsegl@usu.edu.mn

дэлгэрэнгүй

Ц.Нэргүй

   магистр /

Багш

Япон хэл суралцагчдын сонсох чадварыг дээшлүүлэх арга зүй

nerguits@usu.edu.mn

дэлгэрэнгүй

О.Отгонжаргал

магистр /

Багш

Япон-Монгол хэлний хэлзүйн харьцуулсан судалгаа,  япон хэл соёл, орчуулга

otgonjargalo@usu.edu.mn

дэлгэрэнгүй

Ц.Цэнгэлсүрэн

магистр /

 Ахлах багш

Япон хэлний хэлзүйн заах арга, судалгаа

namuun_japan@yahoo.com

дэлгэрэнгүй

Ч.Маналсүрэн

магистр /

Ахлах багш

Япон хэлний заах арга зүй

manalsurench@usu.edu.mn

дэлгэрэнгүй

2015-01-30